Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сураггүй болсон иргэнийг эрэн хайж байна

 Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Тээл багийн “Их-Арц” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 70 км–т, сумын төвөөс баруун зүгт 26 км-т/ тус сумын Мааньт багийн 3 дугаар хорооны оршин суугч иргэн Б /45 настай, эрэгтэй, согтуугаар морьтой явсан/ 02.22-ны өдрийн 01:00 цагийн орчим малчин Л-ийнхээс гарч яваад сураггүй болсон, эрэн хайх ажиллагааг хамтран зохион байгуулах тухай хүсэлтийг тус аймгийн Цагдаагийн газраас 02.26-ны өдрийн 18:00 цагт хүлээн авчээ.

 Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын бүлгийн даргаар ахлуулсан 4 алба хаагч, 1 эрэлч нохой, 1 автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулахаар 02.27-ны өдрийн 16:40 цагт Хишиг-Өндөр суманд очиж, тус сумын Тээл багийн “Ар жалга” гэдэг газар 2 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 20:00 цагт түр зогсоосон байна. Харин өнөө өглөө 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ. Эрэн хайх ажиллагаанд тус аймгийн Цагдаагийн газраас 3 алба хаагч, орон нутгийн 2 иргэн, 1 автомашинтай ажиллаж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан