Хүн төрөлхтний эв найрамдлын бэлгэ тэмдэг зуны 30 дугаар олимпын наадамд манай улс 29 тамирчнаа спортын долоон төрөлд илгээснээс Монголын чөлөөт бөхийн холбооны шигшээ багийн тамирчид эрэгтэй дөрвөн жинд, эмэгтэй мөн дөрвөн жинд буюу бүтэн багаараа олимпод оролцох гэж буй. Тэдний тэмцээн уралдаан өнөөдөр хуваарийн дагуу манай цагаар 20 цагт эхлэх юм. Эмэгтэйчүүдийн 48 кг-д дэлхийн аваргын мөнгөн медальт ОУХМ Д.Отгонцэцэг эхний барилдаанд Колумбын бөх Каролина Кастилло Идалготой таарчээ. Түүний хувьд ялбал Польш болон Аргентиний бөхчүүдийн ялсантай нь барилдах юм. Харин 63 кг-д зодоглох Монгол Улсын гавьяат тамирчин С.Батцэцэг эхний тойрогт гоц мөргөжээ. Түүний дараагийн учраа Төв Африкийн Бүгд найрамдах улсын бөх Силва Датти Нгонга Тара-Агоуи юм.