Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

В.Путины хэлсэн үгийг заналхийлэл гэж НАТО үзжээ

 

 

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиний Холбооны Зөвлөлд хандаж хэлсэн Умарт Атлантын эвслийн холбоотнуудыг сүрдүүлсэн нь ерөөс “байж болшгүй зүйл” юм гэж НАТО-гийн эвслийн албан ёсны төлөөлөгчийн орлогч Пирс Казалетын хэлснийг "РИА Новости" агенгтлаг дурджээ.

“Хоёрдугаар сарын 20-нд ерөнхийлөгч Владимир Путиний хэлсэн үгийг бид сонслоо. Орос улс  манай холбоотнуудыг сүрдүүлсэн нь байж болзoшгүй зүйл юм. Дунд болон ойрын тусгалын пуужингийн тухай гэрээг дахин мөрдөхөд анхаарлаа хандуулахыг бид Орост уриалж байна” гэж Казалет хэлжээ.

Европ зэвсэглэлээр дахин хөөцөлдөхийг ерөөс хүсээгүй, европын нутагт цөмийн шинэ зэвсэг байрлуулахаар төлөвлөгөөгүй гэж тэр онцлон тэмдэглэсэн байна.

Путин хэлсэн үгэндээ дунд болон ойрын тусгалын пуужинг устгах тухай гэрээг цуцлавал учрах үр дагаврыг хөндөж ярьсан юм.  Орос улс европ тивд түрүүлж цөмийн пуужин байрлуулах гээгүй ч, хэрвээ ийм зэвсэг байрлуулахад хүргэх аваас  ийм алхам хийхэд бэлэн байна гэж тэр хэлжээ. “ОХУ-д учирах аюул занал бодитой болвол, Европт оросын пуужинг байрлуулна гэж тэр мэдэгдсэн юм.

Ойрын болон дунд тусгалын пуужинг устгах тухай гэрээг цуцлах гэж байгаа АНУ-ыг Путин буруушаасан байна. “Хамсаатнууд нь тус улсыг даган дуурайж байна” гэж ерөнхийлөгч мэдэгджээ. 

1 Сэтгэгдэл
зөв ш дээ. Орос Америкаас айна л гэж байхгүй байх хэрэгтэй.
Хамгийн их уншсан