Хорь хүрэхгүй хоногийн дараа хичээлийн шинэ жил эхэлж нийслэл хотын хөл хөдөлгөөн нэмэгдэх гэж байна. Хөдөө орон нутгаас ирэх оюутнуудын нийтийн тээврийн хэрэгслээр зорчих хөнгөллтийн тасалбарын талаар ч холбогдох газрууд нь мэдээлэл хийсэн юм. Нийтийн тээврийн хэрэгслээр хөнгөлөлттэй зорчих оюутны виза картын захиалгыг энэ сарын 25-наас авч эхэлнэ гэж Монголын оюутны холбооноос мэдэгдлээ. Гэхдээ шаардлагатай бол хугацааг нь наашлуулж ч болох тухай ч тэд ярьж байна. Өнгөрсөн жил нийслэлийн хэмжээнд 96 мянган оюутан автобусны хөнгөлөлттэй виза картаар үйлчлүүлдэг байсан бол энэ жил тоог нь нэмэхээр МОХ-ноос Нийслэлийн нийтийн тээврийн газарт санал хүргүүлээд байгаа аж. Хэрэв тэдний тавьсан саналыг хүлээн авбал 113 мянган оюутан автобусанд хөнгөлөлттэй зорчих эрхтэй болох юм.