Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Татварын буцаан олголтын материалаа та 15-ны дотор амжиж өгөөрэй


Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт, буцаан олголтын материалыг 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс авч эхэлсэн бөгөөд ирэх долоо хоногийн баасан гаригийг дуустал авах юм. Анх удаа орон сууц худалдаж авсан болон сургалтын төлбөр төлсөн татвар төлөгчид энэ хөнгөлөлтөд хамрагддаг.

Татварын буцаалт авах хүсэлтэй иргэд 2019 оны хоёрдугаар сарын 15-ны дотор бүх бичиг баримт, тайлангаа бүрдүүлж харьяа дүүргийнхээ татварын газар болон Дүнжингарав, Драгон, Оргил, Мишээл нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд хүлээлгэн өгөх юм. Орон сууц худалдан авсан болон сургалтын төлбөр төлсөн баримтыг ebarimt.mn-ээс хэвлэсэн байх шаардлагатай тул баримтаа заавал авах шаардлагатай аж. 2018 онд төгссөн оюутан материалаа бүрдүүлэн буцаан олголт авна. Бүрдүүлэх баримтын талаар http://eagle.mn/r/54234 эндээс үнэ үү. 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан