Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Тэтгэлэгт төслийн уралдаан зарлагдлаа

“ЖЕНДЕРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЛИЙГ ТАСЛАН ЗОГСООХОД СЭТГҮҮЛЧДИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЖ, ЭЕРЭГ ХАНДЛАГЫГ БИЙ БОЛГОХ НЬ” ТӨСӨЛ

Тэтгэлэгт төслийн  Уралдааны удирдамж

1. Тэтгэлэг хэрэгжүүлэх үндэслэл

Жендэрт суурилсан хүчирхийлэл, ялангуяа гэр бүлийн хүчирхийлэл нь Монгол, цаашилбал дэлхийн хэмжээнд хүний амь насанд заналхийлсэн, хүний эрхийн ноцтой зөрчлүүдийн нэг байсаар байна. Дэлхий дээрх 3 эмэгтэй тутмын 1 нь амьдралынхаа туршид ямар нэг төрлийн хүчирхийлэлд өртдөг гэсэн тоо мэдээ байдаг. Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн хороо, НҮБХАС-гийн 2017 онд хийсэн “Жендерт суурилсан хүчирхийлэл” үндэсний хэмжээний судалгаа Монголд жендэрт суурилсан хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийлэл газар авч байгааг илтгэж байна.

 Тиймээс МСНЭ нь жендерт суурилсан хүчирхийлэл болон  гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, хариу үйлдэл үзүүлэхэд шаардлагатай мэдээллийг түгээх, хандлагыг өөрчилж иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн салбарын үүрэг оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Жендертсуурилсан хүчирхийллийг таслан зогсооход сэтгүүлчдийн оролцоог нэмэгдүүлж, эерэг хандлагыг бий болгох нь” төслийг НҮБХАС-гийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж эхлээд байна.

2. Тэтгэлэгт төслийн зорилго

  • Хүний эрхийн зөрчлийн ноцтой хэлбэр болсон жендерт суурилсан хүчирхийллийн талаар иргэдэд мэдээлэл өгөх
  •  Жендерт суурилсан хүчирхийллийн хохирогч болж байгаа иргэдийн эрхийг хамгаалах талаар мэдээ, мэдээлэл бэлтгэх
  • Жендерт суурилсан хүчирхийллийн эсрэг иргэдийн дуу хоолойг нэгтгэх
  • Хууль эрх зүйн талаар иргэдэд мэдээлэл олгох
  • Жендерт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, эерэг хариу үзүүлэх чиглэсэн мэдээ, мэдээлэл нэвтрүүлэг бүтээх

3. Зорилтод бүлэг

Тэтгэлэгт төслийн уралдааны хүрээнд зорилтод бүлэг нь сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагууд, чөлөөт сэтгүүлчид болон хэвлэл мэдээллийн ажилчдыг сонгон шалгаруулах болно.

4. Тэтгэлгийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа

Тэтгэлэгт уралдаан оролцогчид нь  өөрсдийн төслийн саналдаа жендерт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, эерэг хариу үзүүлэх талаар өөрийн дадлага туршлага, мэргэжил, ажлын хүрээнд олон нийтийн нөлөөллийн контентийг бүтээх, үүгээр олон нийтийн ЖСХ-ийн талаарх мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх, хандлагыг өөрчлөх, үнэн зөв мэдээлэл олгоход чиглэсэн байна. Төслийн хүрээнд бүтээх нөлөөллийн контент нь дараах хэлбэртэй байж болох ба үүгээр хязгаарлагдахгүй болно.  Үүнд:

  • Телевизийн нэвтрүүлэг
  • Богино хэмжээний кино, анимэйшн
  • Сурвалжлага
  • Нийтлэл
  • Зурагт өгүүлэл
  • Радио шторк, мессэж
  • Хэвлэмэл бүтээгдэхүүн

5. Төсөл хэрэгжих аймгууд: Дархан-Уул, Говьсүмбэр, Хэнтий, Өмнөговь

6. Төслийн үргэлжлэх хугацаа: 2 сар.

7. Төслийн саналд тавигдах ерөнхий шаардлага

  • Төслийн саналын зорилго, зорилт, үр дүн, төсөл хэрэгжүүлэх арга зүй нь тодорхой, хэмжигдэхүйц, хэрэгжих боломжтой, уялдаа холбоотой, тодорхой цаг хугацаатай байх, явцын мониторинг (хяналт), үнэлгээ хийх төлөвлөгөө тодорхой боловсруулсан байх.
      8. Төслийн уралдаан хэрэгжих үйл явц

Алхам 1: Төсөлд оролцох хүсэлтэй сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилчид  өөрсдийн төслийн саналыг МСНЭ-д ирүүлнэ. Төсөл нь дээр дурьдсан шаардлагыг хангасан байна. МСНЭ нь тухайн санал болгож буй үйл ажиллагаа нь төслийн ерөнхий нөлөөлөл сурталчилгааны ажилтай уялдаж байгаа, мөн хэрэгжих боломжит байдал, төслийн зорилго, үр дүнд тулгуурлан сонгох болно.

Алхам  2: МСНЭ нь шалгарсан хувь хүнд санхүүжилт олгох ба санхүүжилтийг Удирдамжийн 3-т заасан үйл ажиллагааны дагуу зарцуулах ба цалин, урамшуулал болон байгууллагын үйл ажиллагааны зардалд зарцуулахыг хориглоно.

Алхам  3: Тэтгэлэг хүсэгч сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтан нь төслийн хүрээнд  санал болгож буй нөлөөллийн үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

Алхам 4: Нөлөөллийн үйл ажиллагааны хэрэгжилтийн тайланг МСНЭ –д хүргүүлнэ.

Алхам 5: Шаардлагатай тохиолдолд МСНЭ нь, тэтгэлэг авсан сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтанд үйл ажиллагаагаа төслийн ерөнхий нөлөөллийн үйл ажиллагаатай хэрхэн уялдуулах талаар зөвлөгөө дэмжлэг үзүүлнэ.

Алхам 6: Шалгарсан төсөл нь орон нутагт хэрэгжих “Journalist talk” үйл ажиллагаанд оролцож, өөрийн туршлагыг хуваалцах болно. Амжилттай үйл ажиллагааг хэрэгжүүлсэн 1 сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтанг сонгон шалгаруулж шагналыг гардуулна.

Тэтгэлгийн хэмжээ- 3 000 000 (гурван) сая төгрөг.

Хянах болон сонгон шалгаруулах явц

Сонгон шалгаруулалтыг төслийн санал хүлээн авах хугацаа хааснаас хойш ажлын 5 хоногийн дотор үнэлнэ.

Үнэлгээг дээр дурьдсан төслийн саналд тавигдах ерөнхий шаардлагын дагуу үнэлгээний хуудсаар үнэлэх болно.

Шалгарсан хувь хүн үнэлгээ хийгдсэнээс хойш 5 хоногт албан ёсны хариуг авч, шалгарсан төсөл нь гэрээнд гарын үсэг зурна.

Төслийн уралдааны шалгаруулалт

Тэтгэлэг авсан сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтан нь төсөл хэрэгжилтийн тайланг ирүүлэх ба Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл нь нь тэтгэлэг авсан төслүүдэд үнэлгээ хийж 1 төслийг шалгаруулж шагнал гардуулах болно. Төслийг шалгаруулахдаа дараах үр дүнг харгалзан үзнэ. Үүнд:

  • Үйл ажиллагааны хүртээмж
  • Төслийн хүрээнд хүрсэн үзэгч, үр шим хүртэгчдийн тоо
  • Оролцоо, нөлөөллийн шинэ санал санаачлага
  • Төслийг үнэлэх төлөвлөгөө боловсруулалт, тайлагнасан байдал

Тэтгэлгийн санхүүжилтээр доорх төрлийн бараа, үйлчилгээний төлбөр санхүүжүүлэхгүй болохыг анхаарна уу!

  • тухайн дэд тэтгэлэгийн хүрээний үйл ажиллагаатай хамааралгүй онгоцны тийз болон бусад тээврийн хэрэгслээр зорчсон тасалбарын үнэ.
  • Ажилчдын цалин, урамшуулал
  • Байгууллагын үйл ажиллагааны зардал /түрээс, байр, цахилгаан холбоо гэх мэт/
Мониторинг ба тайлагнах

Шалгарсан байгууллагууд МСНЭ-ийн гэрээнд заасан хуваарийн дагуу үйл ажиллагаа болон санхүүгийн тайланг ирүүлэх ба санхүүгийн тайланг баримтжуулсан баримтуудыг хавсаргана. Үлдэгдэл санхүүжилтийг МСНЭ -д буцаан олгох болно. 

Төслийн санал хүлээн авах эцсийн хугацаа: 2019 оны 02 дугаар сарын 25

Төслийн санал хүлээн авах хаяг:

Хаяг. Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн Эвлэл, Улаанбаатар-14180 хот, Сүхбаатар дүүрэг, 11-р хороо, 7-р хороолол, Ногоон нуурын гудамж 101, Pro One Офис төв, 402 тоот

Утас: 11-330948, 99097968, 99736725 

E-mail: mseonline@yahoo.com

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан