Засгийн газрын ээлжит хуралдаанаар шинийн 4-ний буюу хоёрдугаар сарын 8-ны ажлын өдрийг энэ бямба гарагт шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Тэгвэл энэ долоо хоногийн бямба гарагийг ажлын өдөр болгож байгаа ч тэгш сондгойгийн дугаарын хязгаарлалт хэвээр үйлчилнэ гэдгийг Тээврийн цагдаагийн албанаас мэдээлж байна.
Учир нь Нийслэлийн засаг даргын захирамжид тухайн өдрүүдийг зааж өгсөн буюу нэгдүгээр сарын 26, 27, хоёрдугаар сарын 2, 3-ны өдрүүдэд тэгш, сондгойгийн дугаарын хязгаарлалт үйлчилнэ гэж заасан байна. Ингэнээр 2 сарын 02-ны Бямба гарагт Тэгш тоогоор /0,2,4,6,8/ төгссөн тээврийн хэрэгсэл, 2 дугаар сарын 03-ны Ням гарагт Сондгой тоогоор /1,3,5,7,9 / төгссөн тээврийн замын хөдөлгөөнд оролцоно.
Харин ирэх Баасан гараг буюу 2 сарын 08-ны өдөр амралтын өдөр болгосон тул дугаарын хязгаарлалт мөрдөгдөхгүй юм байна.