Дөрвөн жил тутамд нэг удаа зохион байгуулагддаг дэлхийн оюуны олимпод оролцохоор Монголын даамчид Франц улсыг зорилоо. Дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг тус наадмын анхных нь 2008 онд Бээжинд амжилттай зохион байгуулагдсан билээ. Тус улсын Лилль хотноо энэ сарын 9-24-нд оюуны спортын их наадамд шатар, даам, го даам, хятад шатар, бриж гэсэн үндсэн таван төрөлтэй. Энэ удаагийн тэмцээнд манайхаас зөвхөн даамчдын баг оролцох аж. Эх орноо төлөөлөн Ази тивийн дөрвөн удаагийн аварга, улсын 10 удаагийн аварга, гавьяат тамирчин Д.Эрдэнэбилэг, олон улсын мастер О.Түвшинболд, дэлхийн даамын холбооны мастер Д.Баттулга, Р.Манлай тэргүүтэй 12 даамчин оролцохоор явжээ. Манай даамчдын хувьд үндсэн тэмцээнээс гадна багийн, рапид, блиц төрөлд оюун ухаанаа сорих аж.