Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Английн гүнж Зара Филиппс олимпын мөнгөн медаль хүртжээ

Их Британийн хатан хаан II Элизаветагийн 31 настай зээ охин Зара Филиппс Лондонгийн олимпын наадамд өөрийн “Эрхэм Вант улс” нэртэй морины хамт морин спортын кросс төрөлд өрсөлдөж мөнгөн медаль хүртжээ. Гүнжийн тэмцээнийг түүний нөхөр регбич Майк Тиндалл, аав Марк Филиппс нар нь үзэж дэмжсэн байна. Олимпын мөнгөн медальт Зарагийн ээж, эрхэмсэг гүнж  Анна ч 1976 оны олимподморин спортын төрлөөр оролцож байсан аж. Харин өдгөө тэрээр Олон улсын олимпын хорооны гишүүний сонгуульт албан тушаалтай юм байна. 

У.Бадам

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан