Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Солонгосын ЭСЯ-наас мэдэгдэл гаргажээ

Солонгосын ЭСЯ-наас энэ сарын 25-нд мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд “Сүүлийн үед Монгол улсын зарим фэйсбүүк хэрэглэгчид БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Дипломат ажилтан монгол хүнийг хүчирхийлсэн хэмээн нийгмийн сүлжээнд тараасан бичлэг болон тайлбартай холбогдуулан тус хэргийн холбогдогч нарын мэдүүлэг дээр үндэслэн шалгалт хийсний дүнд фэйсбүүк дээр тавигдсан агуулгаас өөр буюу Монгол ажилчдын хооронд үүссэн маргаан болох нь эцэслэн тогтоогдсон тул Солонгос дипломат ажилтан монгол иргэнд хүч хэрэглэсэн, бэлгийн дарамт үзүүлсэн зүйл огт үндэслэлгүй болохыг мэдэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор тус элчин сайдын яамтай холбоотой зөвшөөрөлгүй бичлэгийг хийж, нийгмийн сүлжээнд тараасан зэрэгт хуулийн хариуцлага тооцохоор шалгаж байгаа тул гарсан үр дүнгээс хамааран холбогдох арга хэмжээг авах болно” гэжээ.

1 Сэтгэгдэл
та нар тэр зуучлагч байгууллагуудын ажилтнууддаа байнга хяналт тавьж байгаач ээ, 10 байгууллага 10 өөр юм ярьж хүмүүсийг чирэгдүүлж байна. хөгшин настай хүн явах гээд ямар их хүнд суртал чирэгдэлтэй юм бэ? танайх заваарсан юмнууд. тэр виз бүрдүүлгийн мэдээллээ ил байлгаач, тэр байгууллагууд чинь яагаад вэб хуудас байдаггүй юм бэ? тэр журам дээр чинь 60-аас дээш насны хүн цагдаагийн тодорхойлолт авахгүй байж болно, бас санхүүгийн асуудлаас чөлөөлөгдөж болно гэсэн заалт байгаа мөртөө яагаад хөгшин настай хүмүүсийг чирэгдүүлээд байгаан. элчингийн консулын ажилтан гээд донгио дүп гар /эрэгтэй/ асуултад хариулж байгаа гэж нээрээ ойрхон байгаа бол шаагад авмаар хулгайч байна лээ шүү
Хамгийн их уншсан