Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

1 м2 газрын төлбөрийн дээд үнийг 1408 төгрөг болголоо

Нийслэлийн нутаг дэвсгэр дэх газрын үнэлгээний бүсийг 21 жилийн дараа шинэчлэн баталлаа. Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолын дагуу Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийг 16 бүст, Налайх дүүргийг 12 бүст, Багануур дүүргийг 9 бүст, Багахангай дүүргийг 2 бүстэй байхаар тогтоосон.

Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т “эзэмшиж, ашиглаж байгаа хот, тосгон, бусад суурины нэг га газрын төлбөрийн хязгаар О,1-1,О хувь” гэж заасан тул 1 м2 газрын төлбөрийн дээд үнийг 1408 төгрөг, доод үнийг 4 төгрөг боллоо.

Газрын үнэлгээний бүсийг шинэчлэх ажлын хүрээнд Нийслэлийн газрын албанаас “Газрын үнэлгээний зэрэглэл /бүс/-ийн газрын төлбөр тооцох, итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг тогтоох тухай тогтоолын төсөл”-ийг бэлтгэн дүүргүүдийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн барьснаар 8 дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол гарч, Хууль зүй, дотоод хэргийн яаманд хянагдан Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдэн Төрийн мэдээллийн эмхтгэлд хэвлэгдэж, www.legalinfo.mn эрх зүйн мэдээллийн нэгдсэн системд байршаад байна.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан