Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Японд гадаад ажилтнуудын тоо хамгийн өндөр хэмжээнд  буюу 1.46 саяд хүрсэн ажээ

 

Японд ажиллах хүчний хомсдол үүсэх төлөвтэй байгаатай холбогдуулан гадаад ажилтнуудын тоог нэмэгдүүлж байгаа билээ. Үүний улмаас тус улсад ажиллаж буй гадаад ажилтнуудын тоо урьд байгаагүй хамгийн өндөр хэмжээнд  буюу 1.46 саяд хүрсэн ажээ. Энэхүү тоон үзүүлэлтийг улс орноор авч үзвэл, БНХАУ-ын иргэд хамгийн олон буюу 390 мянга орчим байгаа бол араас нь Вьетнам улс орж байна гэж  “Kyodo” агентлаг мэдээлжээ.

2018 оны 10 дугаар сарын 31-ны байдлаар, Японд гадаадын 1.460.463 иргэн ажиллаж байсныг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14.2 хувиар өссөн байна. Түүнчлэн энэхүү үзүүлэлт 11 дэх жилдээ дараалан өсч байгаа аж. Энэ тухай тус улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас гаргасан тайланд мэдээллээ.

Гадаад ажилтнуудын дийлэнх нь үйлдвэрлэлийн салбарт ажиллаж байгаа бол араас нь жижиглэн худалдаа, зочид буудал болон нийтийн хоолны үйлчилгээ зэрэг салбарт ажиллагсад орж байна. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан