Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гамшгаас хамгаалах болон галын аюулгүйн шаардлагыг зөрчсөн 173 зөрчил илрүүлсэн байна

 

НОБГ-аас нийслэлийн нутаг дэвсгэрт байршилтай канад хийцийн модон цэцэрлэг, сургуулийн барилга байгууламжид гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт  бус хяналт шалгалт хийжээ.

Шалгалтад 31 барилга байгууламж хамарснаас Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хууль, тогтоомжтой нийцүүлэн гаргасан гамшгаас хамгаалах болон галын аюулгүйн норм нормативын баримт бичгийн шаардлагыг зөрчсөн 173 зөрчил илрүүлсэн байна.

Үүнээс 33 зөрчил буюу 19 хувийг газар дээр нь арилгасан бол үлдсэн зөрчлийг Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх 23 албан шаардлага, танилцуулга, мэдэгдэл, дүгнэлтийг байгууллагын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хүргүүлжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан