Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол Улсад 100 ба түүнээс дээш настай 116 хүн энх тунх амьдарч байна

МОНГОЛД 100-ГААС ДЭЭШ НАСТАЙ 116 ӨНДӨР НАСТАН БАЙНА

 

Монгол Улсын хэмжээнд 2019 оны нэгдүгээр сарын 23-ны өдрийн байдлаар 100 ба түүнээс дээш настай 116 хүн энх тунх амьдарч байгааг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Уг мэдээллийг хүн ам, өрхийн мэдээллийн сан, иргэний мэдээллийн сан болон аймаг, нийслэлийн статистикийн газар, хэлтсийн мэдээлэлтэй тулган шалгаж гаргасан байна.

Өндөр настнуудын 14 (12.1 хувь) нь эрэгтэйчүүд, 102 (87.9 хувь) нь эмэгтэйчүүд байгааг насаар авч үзвэл,

 

  • 100 настай 50 хүн,
  • 101 настай 28 хүн,
  • 102 настай 15 хүн,
  • 103 настай 6 хүн,
  • 104 настай 6 хүн,
  • 105 настай 5 хүн,
  • 106 настай 1 хүн,
  • 107 настай 2 хүн,
  • 108 настай 1 хүн,
  • 110 настай 1 хүн,
  • 112 настай 1 хүн байна.


1 Сэтгэгдэл
сайхан насалсан байна аа Буянтай сайхан буурайнууддаа эрүүл энх сайн сайханыг хүсэн ерөөе.
Хамгийн их уншсан