Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бямба гарагт ТЭГШ, нямд СОНДГОЙ тоогоор төгссөн автомашин хөдөлгөөнд оролцоно

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар сар шинийн баярын өдрүүдэд авто замын ачааллыг бууруулах зорилгоор автомашины улсын дугаарын сүүлчийн орон нь сондгой буюу 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн автомашиныг нэгдүгээр сарын 26, хоёрдугаар сарын 2-ны өдрүүдэд, тэгш буюу 0, 2, 4, 6, 8-аар төгссөн автомашиныг нэгдүгээр сарын 27, хоёрдугаар сарын 3-ны өдрүүдэд 10-20.00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглолоо. Ингэснээр энэ долоо хоног болон дараагийн долоо хоногийн бямба гарагт ТЭГШ, ням гарагт СОНДГОЙ тоогоор төгссөн улсын дугаартай автомашинууд замын хөдөлгөөнд оролцох нь.

Эдгээр өдрүүдэд өвлийн хязгаарлалтын бүс болон Сонгинохайрхан дүүргийн Саппорогийн уулзвараас Таван шарын уулзвар хүртэлх замд замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглох юм.

Мөн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт нэгдүгээр сарын 26, 27, хоёрдугаар сарын 2, 3-ны өдрүүдэд “Дэнжийн 1000” авто замын хөдөлгөөнийг “Хүчит шонхор” худалдааны төвийн зүүн урд уулзвараас хойш үерийн далангийн уулзвар хүртэл урдаас хойш чиглэлд далангаас зүүн тийш Чингэлтэйн өргөн чөлөөтэй нийлэх уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөний баруунаас зүүн чиглэлд 08-17.00 цагийн хооронд тус тус нэг чигийн хөдөлгөөнд оруулах арга хэмжээг авч байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан