Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын 36 дугаар зүйлд хүний эм эмнэлгийн хэрэглэгдэхүүн биобэлдмэл вакциныг нэг эх үүсвэрээс худалдан авах аргыг Засгийн газрын 2024 оны нэгдүгээр сарын 25-ны өдрийн 42 дугаар тогтоолоор Олон улсын чанарын шаардлага хангасан хүний эм, эмнэлгийн хэрэгсэл бэлдмэл вакциныг гадаад улсын үйлдвэрлэгчээс, эсхүл олон улсын байгууллагаас шууд болон дамжуулан худалдан авах журам-ыг тус тус баталсан байна.
Мөн эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2024 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн ба тус хуулийн 47 дугаар зүйлд эм эмнэлгийн хэрэгслийн худалдан авалт үнийн зохицуулалт хийхээр тусгасан. Тус хуулийн эрх зүйн зохицуулалтын хүрээнд 2025 оны нэгдүгээр сарын байдлаар БНСУ-ын таван эмийн үйлдвэртэй Эрүү мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт олгож байгаа 16 нэр төрлийн эм, төрийн болон орон нутгийн өмчит байгууллагад хэрэглэх 7 нэр төрлийн хавдарын эмийг худалдан авах үнийн хэлэлцээр хийгдсэн.
Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар нь тухайн хэлцлийн үнийг Монгол Улсын эмийн бүртгэлд байгаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүлээн зөвшөөрөгдсөн эмийн зохицуулалтын эрх бүхий байгууллагатай улсаас бүртгэгдсэн ижил олон улсын нэршлийн эмүүдийн импортын үнэтэй харьцуулахад 30-92 хувь бусад улстай харьцуулахад 23-94 хувь хямд байна. Нэг эх үүсвэрээс татан авсан эмүүд болох Dongkoo Bio Pharm эмийн үйлдвэрийн чихрийн шижин артерийн даралт буруулах цус шингэлэх таван нэр төрлийн эм нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай хөнгөлөлтэй эм олгох гэрээтэй эмийн сангуудаар иргэдэд хүрч эхэлсэн.