Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 Хугацаа нь дууссан Ricco нэрийн майонез худалдаалж байсныг хураан авчээ

МХЕГ-ын даргын баталсан 01/04 тоот удирдамжийн дагуу Барс-1 худалдааны төвд 2019 оны 01-р сарын 22-ны өдөр Барс Импекс ХХК-ны дэд захирал М.Эрдэнэчимэг болон бусад холбогдох хүмүүсийг байлцуулан хүнсний худалдаа эрхлэгчдэд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийжээ. Шалгалтын явцад “Барс Импекс”ХХК-ний “Барс-1” худалдааны төвийн лангуу түрээслэгч иргэн О.Хангайн П-1 лангуунаас хүнсэнд хэрэглэх хугацаа нь дууссан Ricco нэрийн ОХУ-д үйлдвэрлэгдсэн майонез худалдаалж байсныг илрүүлж, хураан авсан байна. Зөрчлийн тухай 6.15 дугаар зүйлийн 3.1 дэх заалтын дагуу торгуулийн арга хэмжээ аван НМХГ-ын даргын 02-01/68 тоот мэдэгдэл хүргүүлэн ажиллажээ. Иргэдэд худалдан авч буй хүнсний бүтээгдэхүүнийхээ үйлдвэрлэсэн он, сар, өдөр, үйлдвэрийн хаяг, хадгалах нөхцөл зэрэг шошгын мэдээлэлтэй сайн танилцаж худалдан авалт хийхийг зөвлөж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан