“Татварын Ерөнхий газраас энэ долоо хоногтоо багтан НӨАТ-ын буцаан олголт авах иргэдийн мэдээллийг нягталж, шалгаад бүх тооцооллоо цэгцэлж Сангийн яаманд ирүүлнэ. Үүний дараа буюу ирэх долоо хоногийн эхнээс НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг иргэдийн данс руу шилжүүлэхээр ажиллаж байна” гэж Сангийн яам мэдэгдлээ. НӨАТ-ын баримтыг бүртгүүлэх сүүлийн хугацаа өнгөрснөөс хойш Татварын ерөнхий газар мэдээлэл, судалгаагаа нэгтгээд нэгдүгээр сарын 25-ны дотор Сангийн яаманд хүргүүлдэг. Сангийн яам санхүүжилтээ шийдээд Монголбанкинд шилжүүлснээр НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлдэг юм байна.
Иргэд хувийн мэдээллээ нягталж, үнэн зөвийг шалгах хэрэгтэй.
-Овог нэрийн эхний үсэг, регистрийн дугаарын эхний 2 үсгийг томоор, кирилл үсгээр бичнэ.
-Регистрийн дугаарыг бичихдээ зай авахгүй;
-Өөрийн нэр дээр бүртгэлтэй утасны дугаар байх;
Бүртгүүлсэн дансны хувьд
-Нэр дугаар зөрөхгүй байх;
-Хамтран эзэмшигчтэй данс биш байх;
-Идэвхитэй данс байх;
-Картын дугаар оруулахгүй байх;
-Дансны дугаарыг оруулахдаа зай авахгүй байх
Гүйлгээ буцаагдсан иргэд дансны мэдээллээ шалган засварласан тохиолдолд урамшуулал олгогдоно.