Онцгой байдлын ерөнхий газрын цахим хуудаснаа өчигдөр гарсан гал түймэртэй холбоотой мэдээллүүд нийтлэгджээ. Тус мэдээлэлд дурдсанаар аймаг, нийслэлд дөрвөн гал гарсан байна. Тухайлбал,
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороонд Эрдэнэбаярын 3х4 метрийн хэмжээтэй амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 01.22-ны өдрийн 08:57 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 9.5 км замыг туулан 09:10 цагт очиж, 15 минут ажиллаж унтраасан байна.
Мөн Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн 12 жилийн сургуулийн багш нарын нийтийн байрнаас утаа гарч байна гэсэн дуудлагыг 01.22-ны өдрийн 13:27 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 1 км замыг туулан 13:29 цагт очиж, 47 минут ажиллаж унтраасан. Уг гал түймрээс тус сумын харьяат Т /4 настай, эрэгтэй/-г эсэн мэнд аварч, ээж Ц-д хүлээлгэн өгчээ.
Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд иргэн Э-гийн 6х10 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.22-ны өдрийн 13:33 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 8 км замыг туулан 13:42 цагт очиж, 30 минут ажиллаж унтраасан байна.
Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 01.22-ны өдрийн 23:10 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 3 км замыг туулан 23:17 цагт очиж, 20 минут ажиллаж унтраажээ.