Ахмадуудад Цагаан сарын “Насны хишиг”-ийг өнөөдрөөс эхлэн олгож эхэллээ. Засгийн газрын 2016-2020 оны зорилтод 65 болон түүнээс дээш насны ахмадуудад баяр наадмыг тохиолдуулан жилд хоёр удаа “Насны хишиг”-ийг олгохоор болсон.
Цагаан сар, Үндэсний их баяр наадмын өмнө “Насны хишиг”-ийг олгохоор хуулиндаа тусгаж өгсөн билээ.
Энэ жил 160 гаруй мянган ахмадад “Насны хишиг” олгохоор тооцож, улсын төсөвт 22.5 тэрбум төгрөг төсөвлөсөн. “Насны хишиг”-ийг 65-69 настай ахмад настанд 50 мянга, 70-79 настай бол 80 мянга, 80-89 настай бол 150 мянга, 90 ба түүнээс дээш настай ахмад настанд 250 мянган төгрөг олгоно.
“Насны хишиг”-т хамрагдахын тулд насны болзол хангасан ахмад настан өөрийн биеэр эсвэл түүний итгэмжлэгдсэн этгээд нь насны хишиг авах хүсэлтээ иргэний үнэмлэх эсвэл улсын бүртгэлийн лавлагааны хамт харьяа аймаг, дүүргийн сум, хорооны халамжийн мэргэжилтэнд гаргах ёстой юм.
Насны хишиг гэх хэдэн төгрөгийг ингэж энэ хэдэн хөгшчүүлээ уйлуулан барин дугаарлуулж өгөх нь зөв юм уу. Өөр арга зам байгаагүй гэж үү.