Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий хяналтын сонсголд иргэдийн төлөөллийг оролцуулна

Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос  Агаарын бохирдлыг бууруулах чиглэлийн бодлого шийдвэр, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүнд төсөвлөгдсөн хөрөнгийн зарцуулалт, үр дүнг тодруулах зорилготой ерөнхий хяналтын сонсголыг энэ сарын 30-ны өдрийн 10.00 цагт Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар”-ын танхимд зохион байгуулахаар болсон. Тэгвэл тус сонсголд иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл оролцож болох юм байна. Бүртгэл нь маргааш эхлэх бөгөөд 17.30 цаг хүртэл явагдах нь. Ерөнхий хяналтын сонсголд оролцохыг хүсвэл овог, нэр, оршин суугаа газрын буюу шуудангийн хаяг, гарын үсэг, холбогдох утасны дугаарыг бичсэн хүсэлтээ бичгээр болон цахим шууданд захидал илгээснээр бүртгүүлэх аж. Харин оролцох хэвлэл мэдээллийн байгууллагууд хүсэлтээ албан бичгээр ирүүлэх юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан