Залуучуудын хөгжлийг дэмжих, залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлогыг хэлэлцэв
Нийслэл-385” менторшип хөтөлбөр үр дүнгээ хэлэлцэж, хаалтаа хийлээ
Баянзүрх дүүргийн хэмжээнд цас хусах, давс бодис цацах ажил хийгдэж байна
“Үндэсний бичгийн цэвэр бичигтэн” шалгаруулах уралдааны шилдгүүд тодорлоо
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
Дэд ахлагч Б.Марал пауэрлифтингийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замд цасан шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна
I, II ангийн сурагчдын амралт арванхоёрдугаар сарын 23-нд эхэлнэ
Засгийн газар хуралдаж байна
"Болор цом 42”яруу найргийн наадамд яруу найрагч А.Лхагва түрүүллээ
14 хүүхдийн эх өөрийгөө дуудлага худалдаанд оруулжээ
тэжээж чадахгүй юм бол худлаа од болох гэж яах гэж олон хүүхэд гаргасан юм бол доо
хөөхий амьтан ядарч байгаа юм байна даа
ichguur sonjuurgui huuhen bna daa
Зургаан хүүхэдтэй атлаа хиймэл үр тогтоолт хийж найман ихэр төрүүлсэн Надя Сулиман гэгч америк хүүхэн нэг хэсэгтээ л дуулианы эзэн байсан. Хүмүүс анхандаа найман ихэр гэсэн сургаар бүсгүйд тун ч нааштай хандаж байсан ч удалгүй түүнийг сенсаци тарьж, хүүхдүүдээрээ далимдуулан мөнгө хийхийг хүссэн гэж хардаад тун ч тааламжгүй хандах болсон. Ялангуяа эмч нар хиймэл үр тогтоолтоор найман ихэр төрүүлсэнд ихэд шүүмжлэлтэй хандсан бөгөөд үр тогтоолтыг хийсэн эмчийн эмчлэх эрхийг нь хасуулсан юм. Ингээд алдартай баян болох гэсэн Надя Сулиманы төлөвлөгөө нурж, санхүүгийн хувьд маш хүнд байдал орсон. Тэрээр саяхан төлбөрийн чадваргүй гэдгээ албан ёсоор зарлаж, зээлээр аваад байсан байшингаа банкинд хураалгуулжээ. Одоогоор 14 хүүхдийн хамт нэлээд ядмаг амьдарч байгаа аж. Үүнээс болоод тэрээр их мөнгө өгсөн хүнтэй нь болзоонд явна гэж өөрийгөө интернэт дуудлага худалдаагаар оруулжээ. Дуудлага худалдаанд явуулсан анкетандаа өөрийгөө 37 настай, мэлхийн орд, 170 см өндөр, бакалаврын дипломтой, 14 жилийн турш бэлгийн харьцаанд ороогүй, бүх хүүхдүүдээ хиймэл үр тогтоолтын аргаар олсон гэж бичсэн байна. Дуудлага худалдааны анхны үнэ 500 доллар байсан бөгөөд одоогоор 3000 орчим доллар болоод байгаа гэнэ.Энэ хүүхэн хүүхдүүдээрээ түрээ барьсаар байсхийгээд л дуулиантай гэрээ байгуулдгаараа гаргууд. Жишээлэхэд, "Playhouse Gentlemen"s Club" гэдэг шөнийн клубт тайчиж бүжиглээд таван мянган доллар авч бөөн дуулиан дэгдээж байсан. Цаашлаад сая доллараар порно кинонд сая гэрээ хийсэн гэсэн дулиан дэгдээсэн. Гэхдээ бэлгийн харилцагчгүйгээр ганцаараа байна гэсэн болзол тавьсан юм байх. Үүний дээр "Closer" нэртэй английн сэтгүүлд хагас нүцгэн зургаа авахуулах гэрээ байгуулжээ. Юу ч гэмээр юм бэ дээ...
0 Сэтгэгдэл
2012.08.15
2012.08.14
2012.08.12