Нэгдүгээр сары 18-нд болох үйл явдлын тойм:
Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.
09.00 цагт Сүхбаатарын талбайд Эрүүл мэндийн яамнаас Яаралтай түргэн тусламжийн төв, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт түргэн тусламжийн автомашин хүлээлгэн өгнө. Утас: 99179899, 86885060
09.00 цагт Мөрдөн байцаах албаны байранд “Хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга зам” сэдэвт онол, практикийн бага хурал болно. Утас:88096555, 99296364
10.00 цагт НЗДТГ-т НИТХ-ын тэргүүлэгчид хуралдана. Утас: 70119921, 99268461
10.00 цагт Үлэг гүрвэлийн төв музейд “Монгол чулуу-2019” үзэсгэлэнгийн нээлт болно.
10.00 цагт БХБЯ-нд Үндэсний цогц хөгжлийн төлөвлөгөө боловсруулах төслийн Удирдах хорооны анхдугаар хурал болно. Утас: 99089255
11.00 цагт Буянт-Ухаа спортын ордонд гэрээт харуул хамгаалалтын албадын технологийг олон нийтэд танилцуулах "SECURITY EXPO-2019" өдөрлөг зохион байгуулна. Утас: 99071339
12.00 цагт ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвд 2018 онд үйлдэгдсэн гэмт хэрэг, захиргааны зөрчлийн талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийнэ. Утас: 99990528
14.00 цагт ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын гишүүдийн хурал ГХЯ-нд болно.
“Монгол ньюс” мэдээллийн төвд
13.30 цагт Орхон аймгийн иргэдийн төлөөлөл улс төрийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийнэ.
14.00 цагт Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжавын өмгөөлөгч цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.