Залуучуудын хөгжлийг дэмжих, залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлогыг хэлэлцэв
Нийслэл-385” менторшип хөтөлбөр үр дүнгээ хэлэлцэж, хаалтаа хийлээ
Баянзүрх дүүргийн хэмжээнд цас хусах, давс бодис цацах ажил хийгдэж байна
“Үндэсний бичгийн цэвэр бичигтэн” шалгаруулах уралдааны шилдгүүд тодорлоо
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
Дэд ахлагч Б.Марал пауэрлифтингийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замд цасан шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна
I, II ангийн сурагчдын амралт арванхоёрдугаар сарын 23-нд эхэлнэ
Засгийн газар хуралдаж байна
"Болор цом 42”яруу найргийн наадамд яруу найрагч А.Лхагва түрүүллээ
Хамгийн эмгэнэлт Олимп. Мюнхен 72
Их Британы эрх баригчид Лондоны Олимпийн тоглолтын аюулгүй байдлыг хангахад ямаршуу чухал хандсаныг бүгд харсан байх. Аюулгүй байдлыг хангахад чиглэсэн энэ арга хэмжээ нь зүгээр ч нэг улсынхаа сүрийг харуулах гэсэн шоу төдий биш юм. Олимпийн тоглолтын үеэр аюулгүй байдлыг хангах хамгийн дээд зэргийн, боломжтой бүх л арга хэмжээг авч байх хэрэгтэй гэдгийг харуулсан аймшигт үйл явдал 1972 оны Мюнхений Олимпийн үеэр болсон билээ.
Энэ явдлаас хойш тоглолтыг зохион байгуулж байгаа улс болгон аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарах болсон юм.Палестины чөлөөлөх байгууллагатай холбоотой "Хар есдүгээр сар" нэртэй алан хядах бүлэглэлийн зэвсэглэсэн найман дайчин 1972 оны 9-р сарын 5-ны өглөөний 4 цаг 10 минутанд Мюнхений Олимпийн хотхон дахь Израйлийн тамирчдын байрлал руу дайран орж ирэв. Дайрж орж ирсэн даруйдаа хоёр тамирчныг шууд буудан хороогоод есөн тамирчныг барьцаалав. Алан хядагчид нь 12:00 гэхэд израйлийн шоронгуудад хоригдож байгаа Палестины чөлөөлөн байгууллагын 232 гишүүн, германы хоёр алан хядагч болон Баруун Европын шоронгуудад хоригдож байгаа 16 хоригдлыг суллахыг шаардав. Шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд 12 цагаас хойш цаг тутам барьцааны нэг хүнийг буудан хорооно гэж сүрдүүлэв. Ийнхүү Олимпийн түүхэн дэх хамгийн цуст алан хядах ажиллагаа эхэлсэн түүхтэй.
Германы эрх баригчид нэн даруй алан хядагчидтай хэлэлцээр хийж эхлэсэн байна. Хэлэлцээр маш ярвигтай, дарамттай нөхцөл байдалд болж өнгөрсөн ч алан хядагчдын шаардлагыг биелүүлэх цагийг 18:00 болгон хойшлуулж чаджээ. Израйлийн ерөнхий сайд Голда Мейр алан хядагчдын шаардлагыг биелүүлэхээс эрс татгалсан хэдий ч Баруун Германы дотоод хэргийн сайд Ханс Дитрих Геншер түүнтэй орой болтол хэлэлцээр хийсэн байдаг. Олимпийн хотхоны мэр Вальтер Трөгер, Барууун Германы олимпийн хорооны ерөнхийлөгч Вилли Дауме, Баварын дотоод хэргийн сайд Бруно Мерк зэрэг хүмүүс тамирчдын суллаад өөрсдийгөө оронд барьцаалахыг санал болгосон ч алан хядагдчид татгалзжээ.Ингэж байтал 18:00 болжээ.
Хүн барьцаалан олон цаг, хоногоор байнгын асар хүчтэй дарамт, айдсын дор байна гэдэг сэтгэл санааны хувьд ч тэр, бие махбодийн хувьд ч тэр тэсэхүйеэ бэрх. Тиймдээ ч алан хядагчид цаашид тамирчдыг барьцаалсан чигтээ байранд байгаад байж яагаад ч дийлэхгүй гэдгээ ойлгосон байна. Тиймээс тэд Каир хүртэл нисэх онгоц шаардаад барьцааны хүмүүсээр халхавч хийн нисэх буудал хүрэх автобус, нисдэг тэрэг шаарджээ. Тэдний шаардлагыг биелүүлж барьцааны тамирчдын хамт автобусанд суулган Олимпийн хотхоноос гаргаад, хоёр нисдэг тэргээр Мюнхений ойролцоо байдаг Фюрстенфельдбрук нэртэй цэргийн нисэх буудалд хүргэжээ. Тэнд Каир хүрэх Боинг-737 онгоц тэднийг хүлээж байлаа.
Баруун Германы эрх баригчид мэдээж зүгээр суухыг хүссэнгүй онгоцонд энгийн хувцас өмссөн цагдаа нарыг нууцаар оруулан орж ирсэн алан хядагчдыг бүгдийг нь устгах төлөвлөгөө зохиов. Гэвч дүүрэн шатахуунтай онгоц дэлбэрч болзошгүй байсан болохоор энэ төлөвлөгөөнөөс татгалзжээ.
Эхний хоёр алан хядагч онгоцонд гартал нисгэгчгүй хоосон байхыг хараад шууд түгшүүр зарласан байдаг. Ингэмэгц нуугдаж байсан цагдаагийн мэргэн бууч нар гал нээжээ. Улмаар буудалцаан эхэлж цаг хагас гаруй үргэлжилсний дараа цагдаагийн мэргэн бууч нарын сум дууссанаар буудалцаан хэсэг зуур намжив.
Энэ хооронд алан хядагчид устгагдсан, барьцааны хүмүүсийг сулласан гэсэн ташаа мэдээ иржээ. Улмаар цагдаагийн нэмэлт хүч, хуягт тээвэрлэгч машин нисэх буудалд хүрэлцэн ирэв. Гэтэл энэ зуур алан хядагчдын нэг нь нэг нисдэг тэргэн дэх барьцааны хүмүүсийг бүгдийг нь буудан алж, нөгөөх нь өөр нисдэг тэрэг рүү гранатан шидэн дэлбэлэхэд нисдэг тэрэг барьцааны хүмүүсийн хамт юу ч үгүй болтлоо шатжээ.
Дахин эхэлсэн буудалцааны үеэр нэг цагдаа мэргэн бууч нарын галын шугаман дээр таарсан нэг цагдаа толгойдоо буудуулан алагдсан байна. Энэ хооронд хашлаганы ард нуугдаж байсан мэргэн бууч урдаас нь гүйж явсан алан хядагчийг буудаж алтал цагдаа нар түүн рүү гал нээн шархадуулсан байдаг. Барьцааны хүмүүсийг суллах ажиллагаа ийнхүү дуусчээ.
Баруун Германы эрх баригчид барьцааны тамирчдыг суллах ажиллагааг мэргэжлийн түвшинд зохион байгуулж чадаагүй болохоор энэ ажиллагаа анхнаасаа л бүтэлтгүйтэх нь ойлгомжтой байсан гэж мэргэжилтнүүд хожим дүгнэжээ.
Юуны өмнө хэлэлцээр хийх, барьцааны хүмүүсийг суллах ёстой хүмүүс нь мэргэжлийн бус. Анхандаа барьцааны хүмүүсийг хотхонд байхад нь суллах санаатай байсан ч зурагтынхан хэргийн газраас нэвтрүүлэг хийж байхдаа цагдаа нарыг хэрхэн нууцаар дөхөж яваад шууд горимоор харуулаад цагдаа нарыг чадчихсан байдаг. Алан хядагчид болж байгааг зурагтаар харчихаад барьцааны хүмүүсийг устгана гэж заналхийлсэн, үүний дээр алан хядагчдыг тавуул гэж тооцсон байтал найм болох нь тогтоогдсон болохоор энэ төлөвлөгөө бүтэлгүйтжээ.
Цаашлаад ажиллагаанд тусгайлан бэлтгэгдээгүй ердийн эргүүлийн цагдаа нарыг татан оролцуулсан, мэргэн бууч нарын хэсэг нь дуран авайгүй HK G3 гэдэг автомат винтовоор зэвсэглэсэн. Тухайн үеийн хуулийн дагуу Баруун Германы арми нь өөрийн нутаг дэвсгэр дээрээ үйл ажиллагаа явуулах хориотой байсан болохоор өндөр төвшинд бэлтгэгдсэн армийн мэргэн бууч нарыг ажиллагаанд татан оролцуулах боломжгүй болсон.
Зохион байгуулалт гэхээр юм байгаагүйн улмаас өөрийн хүмүүс рүү гал нээх тохиолдол удаа дараалан гарсан гээд олон хүчин зүйлс байжээ.
Энэ цуст алан хядах ажиллагааны улмаас барьцааны 11 тамирчин бүгд амь үрэгдэж, таван алан хядагч алагдаж, нэг цагдаа өөрийн хүний суманд өртөн амиа алдсан байна.
Энэхүү аймшигт явдлын дараагаар Олимпийн тоглолт түүхэндээ анх удаа эмгэнэл илрэхийлэн нэг өдөр бүх тоглолтуудаа зогсоогоод дахин эхэлсэн байдаг.
Баривчлагдсан гурван алан хядагчийг Израйлчууд өгөхийг шаардсан ч Баруун Герман татгалзсан хариу өгч, өөрийн улсын хуулиар шийтгэнэ гэжээ. Хожим нь солилцооны журмаар энэ гурвыг сулласан байдаг. Баруун Герман энэ явдлаас хойш алан хядагчидтай тэмцэх, барьцааны хүмүүсийг суллахаар тусгайлан бэлтгэсэн тусгай хүчинтэй болсон юм.
Алагдсан таван алан хядагчдын цогсыг Ливийн дарангуйлагч Муаммар Каддафийн шаардлагар түүнд өгсөн бөгөөд мань эр тэднийг лут гавьяа байгуулсан баатар мэтээр хүндэтгэлтэй оршуулж, Палестины чөлөөлөх байгууллагын тэргүүн Ясир Арафатад 5 сая долларыг өөрийн гаргаар гардуулан өгсөн хачирхалтай үзэгдэл болсон байдаг. /Ийм авир гаргаж байсан Муаммар Каддафийг ёс бусаар амиа алдахад барууны орнууд нэг их харамсаад байгаагүйд гайхах зүйлгүй./
Харин тамирчдаа алдсан Израйль зүгээр суухыг хүссэнгүй алан хядах ажиллагааг зохион байгуулсан "Хар есдүгээр сар" бүлэглэлийг гишүүд, толгойлогчдыг устгах "Тэнгэрийн хилэн" нэртэй тусгай ажиллагаа зохион байгуулж 13 алан хядагчдыг янз бүрийн аргаар хөнөөж өс авсан билээ. /Стивен Спилберг энэ тухай "Мюнхен" гэдэг кино авсан байдгийг та үзэж байсан байх/. Лондоны Олимпийн тоглолтын нээлтийн үеэр эмгэнэлтэйгээр амиа алдсан Израйлийн 11 тамирчны дурсгалыг хүнэдтгэн 1 чимээгүй зогсох саналыг Израйлчууд тавихад Олон Улсын Олимпийн Хорооны дарга Жак Роге харамсалтай нь зөвшөөрөөгүй юм. Ийм эмгэнэлт явдал ахин бүү давтагдаасай.
1972 оны Олимпийн тоглолтонд явсан Израйлийн тамирчид. Барьцаалагдан амиа алдсан 11 тамирчин. : 1) бөхийг шүүгч Йосеф Гутфройнд (врезка), 40 настай; 2) бөхийн шүүгч борьбе Моше Вайнберг, 33 настай; 3) штангчин Йосеф Романо, 31; 4) штангчин Давид Бергер, 28 настай; 5) штангчин Зеев Фридман, 28 настай; 6) бөх Элиэзер Халфин, 24 настай; 7) хөнгөн атлетикийн дасгалжуулагч Амицур Шапира, 40настай; 8) буудлагын дасгалжуулагч Кехат Шор, 53 настай; 9) бөх Марк Славин, 18 настай; 10) туялзуур жадны дасгалжуулагч Андре Шпитцер, 27 настай; и 11) хүнд атлетикийн дасгалжуулагч Яаков Шпрингер, 51настай.
0 Сэтгэгдэл