Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Америкийн жүдоч олимпоос хөөгдөв

Америкийн жүдоч Николас Делпополо марихуан хэрэглэсэн нь илэрч, олимпоос хөөгдлөө. Үүгээр Лондонгийн олимпыг тав дахь тамирчин допингийн шалтгаанаар орхиод байна. Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд барилддаг Н.Делпополо Лондонд ирэхээсээ өмнө санамсаргүйгээр марихуантай хүнс хэрэглэсэн нь ийм байдалд хүргэлээ хэмээн мэдэгдээд, улсынхаа Олимпын хорооны өмнө өөрийнхөө гаргасан алдаанд хүлцэл өчжээ. Түүний хувьд жиндээ медаль авах найдлагатай тамирчин хэмээн АНУ-ын олимпын хороо итгэж хүлээж байсан юм. Тэрээр өнгөрсөн даваа гаригт эхний хоёр тойрогтоо Хонконг, Бельгийн тамирчныг ялчихаад байжээ.  Н.Делпопологоос өмнө Орос, Бразилийн хоёр дугуйчин допингийн тестэд унаж, өнгөрсөн ням гаригт олимпын наадмыг орхисон билээ. Лондонгийн олимпод оролцож буй 5000 гаруй тамирчнаас допингийн тест авах үйл явц үргэлжилсээр байгаа бөгөөд одоогийн байдлаар 3486 тамирчин шинжилгээнд хамрагджээ. 

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан