"ХАРБИН-2025": Т.Төгөлдөр 21 дүгээр байрт оржээ
Донорын элгийг дурангаар тайрах мэс заслыг нутагшуулж эхэллээ
Г. Батнасан: Дөрөвдүгээр сарын 1-нээс хувиараа Эрүүл мэндийн даатгал төлдөг иргэд сард 15840 төгрөг төлнө
Шинээр дөрвөн байршилд махны өргөтгөсөн худалдаа эхэллээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн
Хүүхдийн төлөө 833 нийгмийн ажилтан ажиллана
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ховд аймгийн найман сумын 2700 гаруй иргэнтэй уулзлаа
Нэг эх үүсвэрээс эм худалдан авах зохицуулалт хэрэгжиж эхэллээ
“ ХАРБИН-2025”: Гүйлтийн цанын тамирчид тэмцээндээ өрсөлдлөө
"Утгын чимэг" тэргүүн өгүүллэг: Рэгдэндагва
Гахайн мах, махан бүтээгдэхүүн нэвтрүүлэхгүй байх шийдвэр гарлаа
Монгол Улсын хэмжээнд Булган, Төв, Дундговь зэрэг дөрвөн аймагт гахайн мялзан өвчин илэрч хурдацтайгаар тархаж байгаа тул энэ өвчний аюул хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Баянхонгор аймгийн онцгой комисс яаралтай хуралдлаа. Тус өвчин илрэхдээ гахайн биеэр нь хөх өнгийн толбо гарах, өндөр халуурах зэрэг шинж тэмдэг анхлан илэрдэг ба гахайнаас гахайнд халдварладаг. Ингэхдээ хүн тээгч болж өвчнийг халдаах боломжтой байдаг байна. Баянхонгор аймгийн хэмжээнд гахайн аж ахуй эрхэлдэг 4 нэгж байдаг байна.
Онцгой комиссын хуралдаанаар аймаг орон нутагтруу гахай болон гахайн мах махан бүтээгдэхүүн нэвтрүүлэхгүй байх, дэлгүүр үйлчилгээний төвүүд хагас болон түүхий гахайн мах махан бүтээгдэхүүн зүйлсийг худалдаалахыг хориглох, гахайн мах, махан бүтээгдэхүүнийг аливаа хоол хүнсний үйлдвэрлэлд ашиглахгүй байх, гахайн аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаанд тавих хяналтыг холбогдох байгууллагууд өндөрсгөж тогтмол шинжилгээ хяналтанд байлгах, иргэд гадагш дотогш зорчихдоо гахайн мах махан бүтээгдэхүүн хэрэглэхгүй, худалдан авахгүй байх, зэрлэг гахай бүхий бүс нутгийн Засаг дарга нарт зэрлэг гахайтай газар нутагт тандалтыг нарийвчлан явуулж байх онцгой комиссын шийдвэр гарлаа.
Тус шийдвэрийг өнөөдрөөс эхлэн Баянхонгор аймгийн хэмжээнд мөрдүүлж ажиллахыг аймгийн Засаг даргын орлогч Б.Батсуурь холбогдох байгууллагуудын удирдлагууд буюу онцгой комиссын гишүүдэд үүрэг болгов.
0 Сэтгэгдэл