Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 02-01/4833 дугаарын ерөнхий боловсролын сургуулиудад “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийн хэрэгжилтэд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийжээ. Шалгалт хийх явцад Хан-Уул дүүрэгт байрлах Улаанбаатар хот дахь Олон улсын дунд сургууль, Улаанбаатар хот дахь Америк ерөнхий боловсролын сургууль, Улаанбаатарын Бритиш сургууль /British school of Ulaanbaatar/-иуд нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/747 дугаар тушаалыг хангаж ажиллаагүй сургалт хүмүүжлийн ажлыг явуулж байгаа нь нотлох баримтаар тогтоогдсон байна. Дээрх сургуулиудын үйл ажиллагаанд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу арга хэмжээ авч ажиллаж байгаа аж.