Америкийн кино академийн 91 дэх удаагийн шагнал гардуулах ёслол ирэх сарын 24-нд Лос Анжелес хотын "Долби" театрт болно. “Оскар” шагнал гардуулах ёслол нь жил бүр алдартай одуудыг сонгож хөтлүүлдэг уламжлалтай билээ. Харин энэ жил Америкийн кино академи 30 жилийн дараа анх удаа “Оскар 2019” шагнал гардуулах ёслолыг хөтлөгчгүйгээр зохион байгуулахаа зарлажээ. “Оскар 2019” шагнал гардуулах ёслолын хөтлөгч болох саналыг авсан хошин шогч, хөтлөгч, жүжигчин Кевин Харт нь хөтлөхөөс татгалзсанаа мэдэгдсэн байна.
Гэвч тэрээр өөрийн бичсэн зүйлдээ уучлал гуйхыг хүссэнгүй, харин ч “Оскар”-ын шагнал гардуулах ёслолыг хөтлөхөөс татгалзжээ. Кевин Харт, “Би өнгөрсөн үе рүү буцаж, аль дээр бичсэнийхээ төлөө уучлал гуйхгүй. Тэгээд ч би хэлснээсээ буцахгүй, үзэл бодлоосоо ухрахгүй” гэж мэдэгсэн юм.
Үүний дараа түүнийг солих асуудал гарч ирэхэд “Оскар”-ын зохион байгуулагчид ёслолын арга хэмжээг хөтлөгчгүй явуулахаар шийдвэрлэжээ. Тус арга хэмжээ хамгийн сүүлд 1989 оны гуравдугаар сард хөтлөгчгүй болж байсан түүхтэй.