Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Мөнхбаатар Барилга хот байгуулалтын дэд сайдаар томилогджээ

Барилга, хот байгуулалтын дэд сайдаар "Эрдэнэс-Оюутолгой" компанийн захирал асан Б.Мөнхбаатарыг томилжээ. Тэрээр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилогдох тухай яриа гарч байсан ч нэрээ татаж байгаагаа саяхан хэвлэлийнхэнд мэдээлээд байсан юм.

Түүний хувьд 1975 онд Улаанбаатарт төрсөн бөгөөд 1993 онд Шинжлэх ухаан технологийн их сургуульд элсэн хими технологич мэргэжлээр төгссөн байна. Бас МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн Улс төр судлалын анги, Хуульзүйн сургуулийгч дүүргэж, 2004-2006 онд Зүүн Лондонгийн их сургуулийн Бизнесийн сургуульд Бизнесийн удирдлагын магистр хамгаалжээ.  2008 онд Баянзүрх дүүргийн Засаг даргаар, Боловсрол Соёл Шинжлэх Ухааны яамны төрийн захиргаа хамтын ажиллагааны газрын орлогч дарга, БСШУЯ-ны гадаад харилцааны хэлтсийн дарга, Нийслэлийн МАН-ын хорооны дарга, нийслэлийн засаг даргын Барилга, хот байгуулалт, дэд бүтэц хариуцсан орлогч даргаар тус тус ажиллаж байсан туршлагатай нэгэн юм.

1 Сэтгэгдэл
haashaa yum be zaaval darga bhaar zayagdsan yum uu
Хамгийн их уншсан