Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өнөөдөр болох үйл явдлууд

 

Өнөөдөр дараах үйл явдлууд болохоор товлогджээ.

11:00 цагт: ХААИС-ийн Эрдмийн зөвлөлийн танхимд Мал аж ахуй, биотехнологийн шинжлэх ухааны чиглэлээр суралцаж буй оюутнуудад олгох “ИДЭР ОЮУНЫ УНДРАА” тэтгэлэгт хөтөлбөрийн нээлт болно.

11:00 цагт: ХНХЯ-нд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороо төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэх болон Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн асуудлаар яаралтай хуралдана.

12:00 цагт: НЦГ-н нэгдүгээр давхарт ЦЕГ-аас "Сар шинэ" нэгдсэн арга хэмжээний талаар болон цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийнэ.

12:00 цагт: “Монгол ньюс” мэдээллийн төвд үндэсний үзэлт хөдөлгөөн, ТББ-ууд өлсгөлөн зарлах талаар мэдээлэл хийнэ.

14:00 цагт: МУИС-ийн Номын санд “Монголын шинэ үеийн уран зохиолын өнөөгийн төлөв, ирээдүйн чиг хандлага” эрдэм шинжилгээний хурал болно.

18:00 цагт: Монголын хүүхдийн ордонд “Утгын чимэг 2018” наадам болно.

Зууны мэдээ Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагт: Эрс шинэчлэл тэргүүтэй иргэний хөдөлгөөнүүд мэдээлэл хийнэ.

12:00 цагт:  Үндэсний үзэлт ТББ-ууд өлсгөлөн зарлах тухай болон бусад цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан