Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сурагчид дөрвөн төрлийн дүрэмт хувцасаар жигдэрнэ

Америкт сурагчийн дүрэмт хувцсыг “аврах хувцас” гэж нэрлэдэг. Учир нь, ямар нэг осол, байгалийн гамшгийн үед хүүхдийг хувцаснаас нь татаж авардаг болохоор тэр. Гэтэл манайд эсрэгээрээ. Хичээлийн шинэ жил эхлэхтэй уралдаад л эцэг эхчүүд сурагчийн дүрэмт хувцас худалдаж авдаг. Жилдээ нэг авдаг тэр дүрэмт хувцас нь  хичээлийн жил дуусахаас өмнө урагдаж, сэмрээд тараа таниулна. Яг үнэндээ сурагчийн дүрэмт хувцас гэдэг эцэг, эхчүүдийн толгойны өвчин. Хичээлийн жил ойртох тусам “Сургууль даяараа энэ жил нэгдсэн журмаар дүрэмт хувцас захиална. Тиймээс хүүхдийнхээ хувцасны мөнгөө бэлдээрэй” гэсэн багшийн үгийг эцэг, эхчүүд санан “Хэдэн төгрөг нэхэж балрах бол доо” хэмээн битүүхэндээ шаналж сууна. Өнгөрсөн жилүүдэд  20-45  мянган төгрөгийн үнэтэй дүрэмт хувцсыг сургуулиас нь хүүхдүүдэд шахдаг байв.
Ингэхдээ сургуулийн захиргаа нэгдсэн журмаар нэг үйлдвэртэй гэрээ хийж захиалах эсвэл хэн нэг сүйхээтэй багшаа урд хөршрүү томилолтоор илгээж, хамгийн хямд хувцаснаас бөөндөж ирдэг аж.

 Тэр нь нэг их удалгүй сэмэрч л урагдаж эхэлдэг. Хамгийн чанар муутай даавуугаар урласан болохоор арга ч үгүй биз. Уг нь сурагчийн дүрэмт хувцас олон улсын стандартын дагуу бол хамгийн бөх бат, сайн чанарын даавуугаар хийгдэх ёстой гэнэ. Хамгийн эрэлт ихтэй байдаг “Бат зүү” компанийн үйлдвэрлэсэн форм ч бас хулхи. Өнгөрсөн жилүүдэд эцэг, эхчүүд хүүхдүүддээ энгэртээ “Бат зүү” гэсэн бичээстэй, дотор талдаа “Made in China” гэсэн шошго бүхий дүрэмт хувцас авч өмсгөөд “Сургуулиас нь заавал “Бат зүү”-гийн формоор жигдэр гэнэ. Одоо яахав дээ” хэмээн өөрсдийгөө зөвтгөж суусан. Энэ талаар үйлдвэрийн захиалга авдаг утас руу нь холбогдож асуухад “Манай үйлдвэрийн нэрийг ашиглан хуурамч дүрэмт хувцас нийлүүлэх тохиолдол олон гарч байсан. Дүрэмт хувцасны тогтоосон стандартын дагуу бид Монголдоо үйлдвэрлэдэг” гэсэн хариулт өгсөн юм.

Гэхдээ л үйлдвэр дээр нь хүүхдээ дагуулж очоод “хулхи” дүрэмт хувцас авч байсан эцэг, эхчүүд цөөнгүй. Ийм чанаргүй бараа бүтээгдхүүнээр иргэдийг хуурдаг “Бат зүү”-гийн форм хамгийн эрэлттэй байдаг нь ч хачирхалтай.
Уг нь “Ерөнхий боловсролын сургуулийн сурагчийн эрүүл ахуйн шаардлага хангасан, эдэлгээ сайтай дүрэмт хувцастай болгож, нэг нэгэндээ ялгавартай хандах үзлийг арилгах зорилгоор 2005 онд БСШУ-ы сайдын тушаал гарчээ. Энэхүү тушаалд дүрэмт хувцасны стандарт, үнэ өртөг, загварыг тухайн сургуулийн сурагчийн эцэг эх, асран хамгаалагчдын 50-иас доошгүй хувийн саналыг үндэслэн, сургуулийн зөвлөлөөр батлаж, дүрэмт хувцсаар жигдрүүлэнэ” хэмээн заасан байна.

Гэхдээ эцэг, эхчүүд энэ заалтыг мэддэггүй учраас сургуулиас бэлд гэсэн мөнгийг бэлдээд л, чанартайхан хувцас ирээсэй хэмээн хүлээж суудаг.
Харин энэ байдлыг халж шинэ хичээлийн жилээс сурагчдын дүрэмт хувцсыг нэг загварт оруулна гэсэн БСШУ-ы сайдын тушаал гарсантай холбогдуулан тендэр зарласны дагуу дүрэмт хувцас үйлдвэрлэх үйл ажиллагаа явагдаж байгаа. Энэ талаар тодруулахаар БСШУЯ-ыг зорьсон ч хангалттай хариулт олж чадсангүй. Гэхдээ сайд нь тушаагаад, тендэрээр хийж байгаа юм чинь чанар нь сайжирна гэж л найдахаас.

Дүрэмт хувцасны үйлдвэрлэлт хэр явагдаж байгаа талаар Монголын оёдолчдын холбооны ерөнхийлөгч М.Жаргалмаагаас тодруулсан юм.

-Хичээлийн жил эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлдээд байна. Сурагчдын дүрэмт хувцас үйлдвэрлэлт хэр байгаа вэ?
-Сурагчдынхаа тоогоор бодох юм бол хангалттай дүрэмт хувцас үйлдвэрлэсэн гэж бодож байна. Сургуулиуд ямар загварыг сонгохоос хамаараад тухайн загваруудыг нэмж үйлдвэрлэх тохиолдол гарна.

-Энэ хичээлийн жилээс дүрэмт хувцсыг нэгдсэн загварт оруулна гэсэн шүү дээ. Тэр ажил юу болж байгаа юм бол?
-Эрэгтэй, эмэгтэй тусдаа дөрвөн төрлийн дүрэмт хувцасны загвар гаргасан юм билээ. Материалынх нь стандартыг ч тогтоосон байна лээ. Тэрний дагуу сонгогдсон үйлдвэрүүд нь үйлдвэрлэж байгаа гэсэн.

-Сурагчийн дүрэмт хувцаст ямар шаардлага тавигддаг вэ?
-Олон шаардлага тавигддаг. Наад зах нь өнгө. Хамгийн тохиромжтой өнгө бол хар хөх. Сүүлийн үед хүрэн, улаан, тод цэнхэр гээд олон өнгийн дүрэмт хувцас хийдэг болж. Өнгө хүний сэтгэл санаанд ихээхэн нөлөөдөг. Тэгээд эрүүл ахуй, аюулгүйн шаардлага гээд олон зүйл яригддаг.

-Сүүлийн үед эцэг эхчүүдийн зүгээс чанаргүй дүрэмт хувцас үйлдвэрлэж байна гэсэн гомдол их ирэх болж?
-Үүнийг би дүрэмт хувцсыг цөөхөн үйлдвэр хийдэгтэй холбож ойлгодог. Монголын бүх сурагчийн өмсөх хувцасыг гурав, дөрөвхөн үйлдвэрт даалгахаар нөгөө хэд нь ачаалалаа даахгүй хуурамч бараа Хятадаас нийлүүлэх тохиолдол их гардаг. Уг нь жижиг, жижиг цехүүдэд ч гэсэн стандартыг нь зааж өгөөд эрх олговол манайд үйлдвэрлэх боломжтой, чадварлаг ажилчидтай оёдлын цехүүд олон бий шүү дээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан