Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 42, эмэгтэйчүүдийн 27, багийн долоо дахь удаагийн насанд хүрэгчдийн УАШТ өнөөдөр/01.07/ Сэлэнгэ аймагт эхэлнэ. Энэ удаагийн УАШТ-ийг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын уугуул багш, сурган хүмүүжүүлэгч, ОХУ-ын Буриад улсын гавьяат дасгалжуулагч Данзангийн Эрдэнэбатын нэрэмжит болгон зохион байгуулж буй юм.
Тэмцээн гурван өдөр үргэлжлэх бөгөөд эхний өдөр эрэгтэй 60, 66, 73, эмэгтэй 48, 52, 57, 63 кг-ын жингийн барилдаанууд явагдана. Тэмцээний хоёр дахь өдөр буюу маргааш/01.08/ эрэгтэй 81, 90, -100, +100 эмэгтэй 70, -70, +78 кг-ын жингийн аваргууд тодорно. Харин сүүлийн өдөр холимог багийн барилдаанууд явагдаж, аваргуудаа тодруулах юм.
Тэмцээнийг MNB SPORT суваг гурван өдрийн турш шууд дамжуулан үзүүлэх юм байна.
Бөхчүүдийн оноолт