Их Британийн хааны гэр бүлийнхэн жил бүр Зул сарын баяраар эзэмшилдээ зугаалдаг уламжлалтай юм байна. Ханхүү Харри өмнө нь аавтайгаа юм уу, ахтайгаа хамт явдаг байсан бол энэ жил анх удаа эхнэртэйгээ хамт явжээ.
Зугаалгын үеэр хааны гэр бүлийн эрчүүд ан авладаг уламжлалтай. Харри ч энэ уламжлалыг дагадаг байж. Харин энэ удаа хөл хүнд эхнэр Меган Маркл нь үр хүүхдийнхээ ирээдүйг бодоод ан хийх ёслолд оролцохгүй байхыг нөхрөөсөө гуйсан гэнэ. Меган Маркл амьтны амь таслахыг үл тэвчдэг, амьтны эрхийн төлөө тэмцэгч юм байна. Ханхүү Харри эхэндээ эхнэрийнхээ гуйлтыг хүлээж авсан ч тун удалгүй гэр бүлийнхээ эрчүүдтэй нийлчихсэн, ангийн ёслолд оролцчихсон явж байсан гэнэ. Шар хэвлэлүүдэд энэ талаар эхлээд “Харри эхнэрийнхээ хүсэлтийг хүлээж авчээ” гэж бичицгээсэн бол зугаалгын дараа Их Британийн хэвлэлүүд ханхүү ан хийдгээрээ хийсэн талаар мэдээлсэн юм.