Ирэх хоёрдугаар сарын 1-нээс нийгмийн халамжийн тэтгэврийг амьжиргааны баталгаажих түвшинд хүртэл нэмэхээр ажиллаж байгаа талаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг мэдэгдэж байна.
Түүнчлэн энэ нэгдүгээр сард багтаан төрийн албан хаагчдын цалинг тодорхой хувиар нэмэхээр төлөвлөж байгааг нэмж мэдэгдсэн. Энэ талаар тэрбээр хэлэхдээ, “Бид 2019 оны улсын төсвийг батлахдаа Халамжийн сангаас олгож буй халамж болон тэтгэврийн хэмжээг амьжиргааны доод түвшний хэмжээнд хүргэж нэмэгдүүлэхээр болж төсөвт ингэж тусгасан юм. Ингээд энэ оны 2-р сарын 1-нээс халамжийн тэтгэврийг дээрх түвшинд нэмэгдүүлнэ. Мөн нэгдүгээр сарын 1-нээс төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна. Энэ дээр удахгүй Засгийн газар төрийн албан хаагчдыг цалинг нэгдүгээр сарын 1-нээс мөн нэмэгдүүлэхээр ажиллаж байна.
Мөн 2019 оны улсын төсөвт тэтгэвэр болон Нийгмийн даатгал, Нийгмийн халамжийн сангаас олгож байгаа тэтгэврүүдийг нэмэгдүүлэх чиглэлээр хөрөнгийн эх үүсвэрүүдийг тусгасан учир энэ талын арга хэмжээнүүдийг авна. Ер нь энэ 2-р сараас нийгмийн халамжууд болон Нийгмийн даатгалын сангаас олгож буй тэтгэврүүдийг нэмэхээр ажиллаж байгаа юм. Халамжийн тэтгэврийг энэ удаа инфляцийн түвшинтэй ижилдүүлэн жишихгүйгээр амьжиргааны доод түвшинд хүргэж нэмэгдүүлнэ гэсэн чиглэлтэй байна” гэв.