ТЕЛЕВИЗ, БАРУУН 4 ЗАМ ОРЧИМД АМЬСГАЛАХ АГААР АЛГА
Өнөөдөр Телевиз, Баруун 4 зам орчимд амьсгалах аргагүй утаатай байна. Агаарын чанарын индекс Баруун 4 замд 411 Телевиз орчимд 458 буюу их бохирдолтой байна. Өөрөөр хэлбэл хэвийн хэмжээнээс 9 дахин их бохирдолтой байгаа юм.
АЧИ 401-500 байх үед удаан хугацаагаар гадаа байх үед нийт хүн амын эрүүл мэндэд мэдэгдэхүйц сөрөг нөлөөлөл илэрнэ гэжээ. Тиймээс зүрх, уушгины архаг өвчтэй болон өндөр настай хүмүүс, хүүхдүүд гадаа биеийн хүчний ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийх хэрэгтэй. Цэвэр агаарт салхинд гарах, àрхаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмчийн хяналтад байх, эмийг õугацаанд нь уух шаардлагатай.
Мөн Толгойт, Нисэх, Амгалан, Монгол газар орчимд мөн л бохирдолтой буюу АЧИ 287-306 байна. Тиймээс иргэд онц шаардлагагүй бол гадагш гарахгүй байхыг зөвлөж байна.