Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АИ-92 автобензин нь шаардлага хангаагүй 9 ААН-ийг 9 сая төгрөгөөр торгожээ

 

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас өнөөдөр хэвлэлийн хурал хийж хяналт шалгалтынхаа талаар мэдээлэл өгөв. Энэ үеэр энэ оны наймдугаар сарын 6-ны өдөр шатахууны жижиглэнгийн худалдаа эрхлэгч Петростар ХХК, Магнай трейд ХХК, Шунхлай трейдинг ХХК, Содмонгол групп ХХК, М-Ойл групп ХХК, Жаст-Ойл ХХК, Синчи-Ойл ХХК, Монсуль ХХК, Ойн бирж ХХК гээд есөн аж ахуйн нэгжүүдийн борлуулж буй АИ-92 автобензинээс дээж авч сорилт шинжилгээний лабораторид шинжлүүлжээ. Үр дүн нь АИ-92 автобензин дэх марганецын агууламж 0.6-0.9 мг/дмЗ байгаа нь тодорхойлогдсон аж.  Түүгээр ч зогсохгүй хэд хэдэн аж ахуйн нэгжийн борлуулж буй АИ-92 автобензин октан тоондоо хүрээгүй байна.

Марганец нь автомашины хөдөлгүүрээс шаталтын процессын үед ялгарч байгаа хортой болон хоргүй хийнүүдийг шүүх үүрэг бүхий эд анги буюу катализаторд муугаар нөлөөлдгөөс гадна агаар мандалд цацагдсанаар хүн, амьтны эрүүл мэнд байгаль орчинд сөрөг нөлөөтэй юм байна.

ШӨХТГ-аас дээрх 9 аж ахуйн нэгжид холбогдох зөрчлийн хэрэг нээж шалгахад жижиглэнгээр борлуулж буй АИ-92 автобензин нь "Хөдөлгүүрийн түлш, этилжүүлээгүй бензин, техникийн шаардлага MNS 0217:2017" гэх Монгол Улсын стандартын шаардлага хангаагүй нь тогтоогджээ. Тиймээс дээрх 9 аж ахуйн нэгжид тус бүр 9,000,000 төгрөгийн шийтгэл ногдуулсан байна. 

1 Сэтгэгдэл
ёсхөн саяаар торгохоор болсон дээр шүү??? дор хаяж зуун саяаар торгох хэрэгтэй???
Хамгийн их уншсан