ОУХМ,
Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ медалийн төлөөх тулаанаа
олимпын наадмыг зохион байгуулагч эзэн орны боксчинтой хийнэ. Английн Томас Сталкерын
сайтуудаар “Дэлхийн төвшинд үнэлэгдсэн Томас Сталкер 2011 оны Бакугийн дэлхийн аварга
шалгаруулах тэмцээнээр хүрэл медаль авчээ. Тэрээр тивийн аварга, Хамтын нөхөрлөлийн
наадмын аварга учир багтаа хамгийн туршлагатай тамирчин. Ливерпулийн 28 настай тамирчин
маань битүү хамгаалалт, өрөлттэй тоглодог боксчин Лондонд бүхнээ гаргахын тулд өөрийн бүх
л амьдралаа зориулж байгаа гэнэ...” хэмээн бичжээ. Чац өндөртэй энэхүү тамирчны
эсрэг У.Мөнх-Эрдэнэ гавьяат болон боксын шигшээ багийнхан дасгалжуулагч нар хэрхэн
тоглох тактикаа аль хэдийнэ зэхээ биз ээ. 52 кг-д Н.Төгсцогт медалийн төлөө 2011
оны Бакугийн дэлхийн аваргын хүрэл медальтай Узбекстаны Жасурбек Латиповтой үзэлцэнэ.
Хоёр залуугийн олимпын медалийн төлөөх маргааш 03.45-д болно. Манай хоёр боксчид
Бакүгийн дэлхийн аваргын хүрэл медальтнуудтай ийн учраа таарчээ.
У.Бадам