Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

1125 хүний амь насыг авран хамгаалжээ

Монгол Улсын хэмжээнд он гарсаар 12 дугаар сарын 17-ны өдрийн  байдлаар  нийт 4367 удаа аюулт үзэгдэл, осол тохиолдож, үүний улмаас 206 хүн амь насаа алдаж, 67 хүн гэмтэж бэртэн, 1417 мянган толгой мал хорогдож, 81.9 тэрбум төгрөгийн шууд хохирол учирчээ. Тохиолдсон аюулт үзэгдэл, ослын тоо, хохирлыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад аюулт үзэгдэл, ослын тоо 4,12 хувиар өссөн бол учирсан хохирлын хэмжээ 15,3 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Эдгээрийн хор уршгаас Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 1125 хүний амь нас, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 41.9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж, гамшигтай тэмцэх, хор уршгийг арилгах ажилд Засгийн газар, Онцгой байдлын алба болон орон нутгаас 10.4 тэрбум төгрөг зарцуулсан байна.

Нийт тохиолдсон аюулт үзэгдэл, ослын 89.3 хувь буюу 3903 нь гал түймэр, 4.57 хувь буюу 200 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 3.04 хувь буюу 133 нь хүний үйл, ажиллагаатай холбоотой осол, 2.26 хувь буюу 99 нь ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл, 0.73 хувь буюу 32 нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна.

Аюулт, үзэгдэл ослын улмаас учирсан нийт хохирлын 68 хувь буюу 55.8 тэрбум төгрөг нь гал түймрийн улмаас, 29 хувь буюу 24 тэрбум төгрөг нь ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдлийн улмаас, 3 хувь буюу 2.1 тэрбум төгрөг нь биологийн гаралтай аюулт, үзэгдэл ослын улмаас учирсан байна.

Аюулт, үзэгдэл ослын улмаас нас барсан иргэдийн ослын шалтгаанаар нь авч үзвэл 52 хувь буюу 108 хүн усны ослын улмаас, 37 хувь буюу 77 хүн объектын гал түймрийн улмаас, 6 хувь буюу 12 хүн бичил уурхайн ослын улмаас, 4 хувь буюу 8 хүн аадар бороо, үерийн улмаас, 0.5 хувь буюу 1 хүн химийн ослын улмаас амь насаа алдсан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан