Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Т.Даваадалай: Улаанбаатар хотод хэрэгжүүлэх мега төслүүдэд дотоодын үйлдвэрлэгч компаниудтай хамтран ажиллана Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих “JobCenter” төвийг 21 аймагт нээнэ Байгаль орчны салбарын тусгай зөвшөөрөлтэй холбоотой зарим журмуудыг хүчингүй болгожээ Бог малын мялзан өвчний идэвхгүй тандалт хийлээ К.Комлан: Агаарын бохирдлыг бууруулах, хүүхдийн суралцах орчныг сайжруулахад хамтарч ажиллах хүсэлтэй байна Хүний эрхийн дэд хорооны дарга, гишүүд иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзалт хийв ЗГ: Түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлнэ ЗГ: Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр зам төслийг хоёр үе шаттай хэрэгжүүлнэ Гашуунсухайт боомтоор хамгийн их буюу 6492 тээврийн хэрэгсэл зорчжээ Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч, тариаланч хамт олон тодорлоо
2018 ОНЫ 2 ДУГААР УЛИРЛЫН СХТТТШ-Д ОРЖ ТЭНЦСЭН ИРГЭДИЙН АНХААРАЛД

 

2018 ОНЫ 2 ДУГААР УЛИРЛЫН СХТТТШ-Д ОРЖ ТЭНЦСЭН ИРГЭДИЙН АНХААРАЛД

/Дараах нэр бүхий иргэд хамрагдана/

  1. Солонгос хэлний түвшин тогтоох тусгай шалгалт (СХТТТШ) (2018 оны 7 дугаар сард  шалгалт өгч тэнцсэн иргэд)
  2. 2018 оны 9 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд (ЭМҮШ) хамрагдана уу.
  3. ЭМҮШ-нд тэнцсэн иргэд ХХҮЕГ-д өөрийн биеэр ирж БНСУ-ын Хөдөлмөрийн биржийн ажил хайгчийн бүртгэл хийлгэхдээ:
  • Цээж зураг 1 хувь (Сүүлийн 3-6 сард авахуулсан 3*4 хэмжээтэй)
  • Гадаад паспорт эх хувь (бүртгүүлсэн өдрөөс нэг жилийн хугацаа болон түүнээс дээш хугацааны хүчинтэй байх)
  • Гадаад паспорт, иргэний үнэмлэхний хуулбар авчирна.

Иргэд, ЭМҮШ-нд хамрагдахын өмнө дараах зүйлсийг анхаарна уу

“Улаанбаатар Мед” эмнэлгийн 1-р давхарын лабораторийн тасагт бичиг баримтын тулгалт, бүртгэл, касс, нарийн мэргэжлийн эмч нарийн баг үзлэг шинжилгээг нэг доор хийнэ. Эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд орох иргэдийн бичиг баримтыг тулгаж оруулна. Доор дурдсан бичиг баримтыг авчраагүй тохиолдолд ЭМҮШ-нд хамрагдах боломжгүй.

Бүрдүүлэх бичиг баримт:

  • Өөрийн гадаад паспорт эсвэл иргэний үнэмлэх
  • СХТТТШ-ын бүртгэлийн тасалбар
  • ЭМҮШ-ний хураамж 100,300 төгрөгийг тус эмнэлгийн кассанд бэлнээр тушаана.
  • Цээж зураг 1 хувь (Сүүлийн 3-6 сард авахуулсан 3*4 хэмжээтэй)

 Анхаарах зүйлс:

  • ЭМҮШ-нд зөвхөн шалгалтанд тэнцсэн нэр бүхий иргэд батлагдсан хуваарийн дагуу товлосон хугацаанд хоцролгүй хамрагдана. Иргэд өөрийн хуваарийг нягтлан шалгах үүрэгтэй;
  • Өлөн байх;
  • Шинжилгээ өгөхийн өмнөх өдөр спиртийн төрлийн ундаа, хэт чихэрлэг болон өөх тостой хоол, хүнс хэрэглэхгүй байх;
  • ЭМҮШ -ний хариуг ХХҮЕГ-аас маргааш нь  дараа өөрийн биеэр ирж авна;
  • ЭМҮШ -нд хамрагдахдаа хуурч мэхлэх, зүй бус үйлдэл гаргахыг хориглоно. Өөрийн оронд хүн оруулахыг оролдсон тохиолдолд тэнцээгүйд тооцно;
  • ЭМҮШ -нд тэнцээгүй бол БНСУ-ын Хөдөлмөрийн биржид ажил хайгчаар байрших боломжгүй бөгөөд ЭМҮШ -ний хураамж буцаан олгогдохгүй;
  • ЭМҮШ -ний хуваариас хоцорсон болон өвчлөлтэй гараад дахин эмчлүүлж эдгэрсэн иргэд СХТТШ - ын онооны 2 жилийн хүчинтэй хугацаандаа ХХҮЕГ-т өргөдөл гарган хамрагдах боломжтой;

Эрүүл мэндийн үзлэг шинжилгээ хийх эмнэлгийн хаяг:

Эмнэлгийн нэр

Байршил

Ажиллах цагийн хуваарь

 

 

Улаанбаатар Мед эмнэлэг

 

Утас: 76110055

 

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 11-р хороо, 4-р хороолол, Хасбаатарын гудамж, 46-р байр, Улаанбаатар Мед нэгдсэн эмнэлэг

 

 

Даваа-Баасан

10:00-14:00

 

 ГАДААДАД АЖИЛЛАХ ХҮЧ ГАРГАХ ХЭЛТЭС

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан