Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Телевиз, Толгойт, Баруун 4 зам орчимд агаарын чанарын индекс 254-372 байна

 

 

Өнөөдөр 08.00 цагийн байдлаар Телевиз, Толгойт, Баруун 4 зам орчимд агаарын чанарын индекс 254-372 байна.

АЧИ 251-400 байх үед БОХИРДОЛТОЙ зүрх, уушгины архаг өвчтэй болон өндөр настай хүмүүс, хүүхдүүд гадаа удаан хугацаагаар байх болон гадаа биеийн хүчний хүнд ажил хийхээс зайлсхийх, архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмийг хугацаанд нь уух шаардлагатай. Мөн цэвэр агаарт салхинд гарах хэрэгтэй юм.

Харин Нисэх, Амгалан, Бөхийн өргөө, 100 айл орчимд энэ үзүүлэлт 126-212 зааж буй бөгөөд агаар бага бохирдолтой байна гэсэн үг.

Мөн агаарын бохирдол ихтэйд тооцогддог Баянхошуу болон Мишээл экспо орчмын АЧИ хэмжигч ажиллахгүй байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан