2018.12.20, ПҮРЭВ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 13
ӨВЛИЙН ДУНД ХӨХ ХУЛГАНА САР
ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ УЛААН НОХОЙ ӨДӨР
- Аргын тооллын: 2018.12.20, Пүрэв гараг
- Наран ургах шингэх: 08.38-17.03
- Үс засуулбал: Жаргал ирнэ
- Барилдлага: Хүчин төгсөх
- Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй
Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Буян үйл үйлдвээс өлзийтэй, өргөл хүндлэл, бурханд соёрхол тавих, амирлуулах, дэлгэрүүлэх, эрхшээх үйл нигууд бүтээх, үсэг зурхайд суралцах, бэрийн үйл, дайсныг дарахад сайн. Зүүн нүд татвал үзэсгэлэн болох, баруун нүд татвал үйл өчүүхэн бүтэх, баруун чих хангинавал гоо болох, зүүн чих хангинавал сайн. Нохой уливал хааны хэрэг болох, хэрээ дуугарвал өөрийн цусыг үзэх, тагнай загатнавал гэрт үзэсгэлэн болох, бүх бие татвал эд алдах, хөлийн мах татвал сайн гэдэг. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой.