Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Есөн хүн угаартаж эмнэлэгт хүргэгджээ

 

Өчигдөр үүрээр цагдаагийн байгууллагад “угаартлаа” гэх дуудлага мэдээлэл иржээ. Мэдээллийн дагуу цагдаагийн бие бүрэлдэхүүн Баянгол дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зочин” зоогийн газарт  очиход ажилчин 19-47 насны есөн хүн утаанд хордож угаартсан байдалтай байсан аж.
 
Дээрх ажилчид түргэн тусламжийн машинаар яаралтай Цэргийн төв эмнэлэгт хүргэгдсэн байна. Одоогоор тус газрыг МХЕГ, ОБЕГ-ын холбогдох мэргэжилтнүүд нөхөн үзлэг хийж байгаа бөгөөд Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээрт хэлтэст хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан