“МАН-ын дарга, У.Хүрэлсүх ЖДҮ-ийн загалмайлсан эцэг мөн гэдгийг сая тогтоолоо.2016 оны 12 сарын 13-нд Ухнаагийн Хүрэлсүх өөрийн төрсөн дүү Ухнаагийн Давхарбаяр нь "Жаргалант махимпэкс" компанийн нэр дээр ЖДҮХ сангаас 1 тэрбум 326 сая төгрөгийн зээл авах гэрээнд гарын үсэг зуржээ. Улмаар 2017 оны хоёрдугаар сарын 15-нд 327 сая 100 мянган төгрөгийг, мөн 2017 оны наймдугаар сарын 3-нд 236 сая төгрөгийг тус тус авсныг олж тогтоолоо. Мэдээж, үлдэгдэл 800 орчим сая төгрөгийг авсан нь тодорхой. Үүнийг нотлоход хэцүү ч шударга ёсыг эрхэмлэдэг нэгэн эмэгтэй надад үүнийг өгсөн. Тиймээс би Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг өөрөө өргөдлөө өгч огцрохыг шаардаж байна. Хэрвээ өөрөө өргөдлөө өгөхгүй бол би нөгөөдөр өөрийн баланк дээр гарын үсэг зуруулна” хэмээн мэдэгдлээ.