Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Гангаамаа:ӨЛМИЙД ТАНЬ СӨГДӨЕ К2 МИНЬ

Тэрээр цахим хуудаснаа өөрийн номын хэсгээсээ хуваалцсаныг уншигч танд хүргэе.

“Тоодгор бор дээлтэй,үсийг нь ургаж буй ишигний эвэр шиг боосон хоёр орчим настай хүү миний өмнө хөөрхөн улаан амаа ангайн инээгээд л зогсоно. Маш танил дотно хүний төрх. Би хүү рүү дөхөж өмнө нь сөхрөн суугаад ярих гэтэл тэр нэг юм амандаа бувтнаад хэд мушилзсанаа гүйгээд алга болов. Ямар учиртайг мэдэхгүй ч энэ зүүд нэг хэсэгтээ л миний зорилго төлөвлөгөөг өөрчлөх дөхсөн юм.

Миний К2 ууланд авирах хүслийг тэр бүр хүмүүс дэмжихгүй байлаа. Тэр ч бүү хэл хайртай хүн маань хүртэл “ Яагаад миний үгэнд орохгүй байгаа. Амжилт чинь хангалттай. Одоо тогтвор суурьшилтай сайхан гэр бүлтэй сайхан амьдар “ гэж эрс хэлсэн юм. Мэдээж тэд үхлээс айсан биз. Ингээд би тэр тоодгор бор хүүг сонгох эсвэл К2-ыг сонгох гэсэн хоёр сонголтонд бүтэн жил тарчилсан юм. Гэсэн ч би К2-ыг сонголоо. Одоо надад эргэх буцах зам байхгүй зөвхөн урагшаа харах дээшээ тэмүүлэх л үлдлэв.

Дэлхийн долоон тивийн ноён оргилд хөл тавих хөтөлбөрийн төлөө сүүлийн нэг жил буюу 2016 оны турш маш шаргуу хөдөлмөрлөж бэлтгэлээ хийсэний хүчинд 2016 дугаар оны 12 дугаар сарын 25- ны өдөр сүүлийн тив болох Антрактидын ноён оргил Винсон Массифт гарч Монголын анхны “ Seven Summiteer “ хэмээх эрхэм алдрыг хүртэж "Бид дэлхийг хураалаа. Үүнээс цааш газар үгүй " хэмээн омогшин хэлсэн билээ.

Хүсэл мөрөөдөл маань ерөөлөөр бүтэж нэгэнт санаа сэтгэл шулуудсан тул эх орондоо ирэнгүүт дараагийн хийх амжилтаа зарлан тунхаглав. Энэ бол 10 жил зүрх сэтгэлд минь уяатай байсан К2 хэмээх догшин хайрхан билээ. Хэдийгээр 2017 онд гэж төлөвлөж байсан боловч энэ онд Эверестэд гарсан анхны монгол хүн МУГТ Г. Өсөхбаяр авирахаар зарласан байсан тул би өөрийн авиралтаа нэг жилээр хойшлуулж 2018 онд болгов. Би ямар ч үед түүний талд үргэлж зогссоор,сэтгэл санаагаар ч болсон дэмжих юмсан гэж бодож явдаг. Яалт ч үгүй бид хүүхэд наснаасаа уултай холбогдож өнөөдрийг хүртэл нэг зам, нэг хувь заяа,нэг зорилготой 29 жилийг ардаа орхижээ.

Миний дотроо юу бодож бас хэрхэн зовж,гуньж,баярлаж явааг хэн ч мэдэхгүй мэдүүлэх ч албагүй юм билээ. Тэр битгий хэл дээр хэлсэнчлэн миний хайртай хүн маань хүртэл надаас явсан юм. Тэр өөртөө хайртай болохоор өөрийхөө төлөө үүнийг хийсэн үү эсвэл миний төлөө явсан уу гэдгийг одоо ч ойлгож ухаж чаддаггүй ээ. Гэхдээ би л хувьдаа гомдолоо тайлж түүнийг зөвтгөх үндэслэл олж чадаагүй л явна. Харин түүнд “ийм учиртай юм аа Уучлаарай” гээд хэлчих эр хүний ухаан байх л ёстой. Гэвч би буруу бодож болох ч бас залруулж болохгүй л байна.

Цаг хугацааны даваанд дэн дун явахдаа нэг л өдөр сэтгэл шулуудаж тэр намайг биш би түүнийг орхих, үүний тулд чи хийх ёстой ,явах ёстой гэдэгт миний сэтгэл оюун бат зогссон байлаа. Ер нь бол К2 –д авирана гэхээр хүн бүр л дургүй, хориглож татгалзаж бас зарим нь өөрийн арьсаа хамгаалах өчүүхэн бодол тээж байсаныг ч би маш сайн санаж байна.

Энэ амжилтыг монгол хүн заавал хийх ёстой. Бид нэг улс үндэстэн гэж дэлхийд тусгаар тогтнолоо хадгалж яваа бол дэлхийн түүхүүдэд нэр нь бичигдсээр л байх ёстой. Үүнд тамирчид бид амжилтаараа л хувь нэмрээ оруулах хэрэгтэй гэж боддог. Хүн нэг л амьдрана. Энэ ганц амьдралдаа цахилж яваад дуусах уу эсвэл зүгээр л өдөр хоногийг өнгөрөөн гэлдэрч яваад сураггүй болох уу гэдэг таны л сонголт. Надад бол эхний сонголт байсан,одоо ч байгаа цаашид ч байх болно. За ингээд их ажлын их бэлтгэлийн гараанд тулж ирлээ. Уулын болон Пакистан орны талаар ойлголт тодорхой харин бэлтгэл сургүүль,мөнгө хоёрыг хэрхэн хангахаас бүх зүйл шалтгаалах болоод байв. Бэлтгэл бол зөвхөн надаас шалтгаална. Өөрөө өөрийхөө бэлтгэлийг хангахаас өөр зам байхгүй. Харин авиралтын зардал гуч гаран мянган долларыг би яаж олох вэ. Энэ л миний хар дарсан зүүд байв.”

3 Сэтгэгдэл
МАТАРЖИНГОО ЮМ АА,
Гайхамшигтай уулчин, Монголын нэрийг улам өндөрт гаргасаар байна.
ene odoo yu bicheed bgaan boloo yu ch oilgosongui
Хамгийн их уншсан