Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ДҮЛИЙ ИРГЭДИЙН ФУТЗАЛЫН ШИГШЭЭ АЗИЙН АШТ-НД ОРОЛЦОНО

Монголын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч өнөөдөр Монголын Дүлий Иргэдийн Хөлбөмбөгийн Холбооны төлөөллийг хүлээн авч уулзлаа. Сонсголын бэрхшээлтэй иргэд шигшээ баг бүрдүүлэн анх удаа Азийн АШТ-нд оролцохоор зэхэж байгаа аж. Бэлтгэл сургуулилалт хийх талбай, хэрэгсэл дулимаг учраас Монголын Хөлбөмбөгийн Холбоо футзалын стандарт бөмбөг бэлэглэж, бэлтгэл хийх нөхцөл, бололцоогоор туслалцаа үзүүлж байна.

Монголын Хөлбөмбөгийн Холбоо нийгмийн хариуцлагын хүрээнд Даунын синдром, Аутизмтай хүүхдүүдэд тусалж, хөлбөмбөг тоглох нөхцөл бололцоогоор тусалж, дэмжиж байдаг билээ. Хаан спортын их далайд эргэж буцалтгүй хөл тавьж, хүсэл зорилго тээж яваа дүлий иргэдийн футзалын шигшээ багийнхандаа амжилт хүсье.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан