Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ӨСВӨР ҮЕИЙН БӨХЧҮҮД ХӨХ ХОТООС ЕСӨН МЕДАЛЬТАЙ ИРНЭ

Чөлөөт бөхийн өсвөр үеийн олон улсын “Хөх хот-2018” тэмцээн арванхоёрдугаар сарын 15-16-нд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод боллоо. Монгол, БНХАУ, ОХУ гэсэн гурван орны тамирчид өрсөлдсөн юм. Манай улсаас Д.Мөнхбаяр, М.Кажымукан дасгалжуулагчтай Налайх дүүргийн “Мөнхийн хүчтэн” клуб, Б.Одончимэг дасгалжуулагчтай “Алдар” спорт хороо, Э.Баттүшиг дасгалжуулагчтай Өвөрхангай, С.Сайнбаяр дасгалжуулагчтай Дорноговь аймгийн 20 гаруй тамирчин оролцсоноос дөрвөн алт, хоёр мөнгө, гурван хүрэл, нийт есөн медаль хүртэв. 
Тодруулбал, хөвгүүдийн 71 кг-ын жинд Г.Ганцоож (Мөнхийн хүчтэн) алт, Б.Булгантамир (Сэлэнгэ) мөнгө, 57 кг-д Есөн-Эрдэнэ (Алдар) хүрэл, охидын 46 кг-д Д.Азжаргал (Мөнхийн хүчтэн), 49 кг-д Ж.Загарсүрэн, 61 кг-д Н.Насанжаргал (хоёул Өвөрхангай) тус бүр алт, 54 кг-д Л.Энхжин (Алдар) мөнгө 42 кг-д Г.Эрдэнэхатан (Мөнхийн хүчтэн), 46 кг-д Г.Эрдэнэсүрэн (Өвөрхангай) хүрэл медаль хүртэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан