Улаанбаатар хотын утааны асуудал сүүлийн 20-иод жилийн турш иргэдийн амь нас, эрүүл мэндэд заналхийлж буй. Монгол Улсын үндсэн хуулийн 16. 2 зааснаар эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй гэж заасан байдаг. Гэвч энэ эрх зөрчигдсөөр байна. Агаарын бохирдлын улмаас ханиад томуу, уушигны хорт хавдар, цаашлаад амь насаараа хохирох асуудлууд гарч буй учир 50 мянга гаруй иргэн НҮБ-д дуу хоолойгоо хүргэж, туслалцаа үзүүлэхийг хүссэн. Тэгвэл НҮБ-аас албан ёсоор хариу мэдэгдэл хүргүүлжээ. Үүндээ, “Агаарын бохирдлыг бууруулахад төрийн болон хувийн хэвшлийн урт хугацааны хөрөнгө оруулалт шаардлагатай. НҮБ нь бодлого болон аргачлалын зөвлөгөө үзүүлдэг бөгөөд зохих шийдвэрүүдийг гаргаж санхүүжүүлэхэд тухайн улсын Засгийн газар дотоодын байгууллагуудаа манлайлан ажилллах ёстой" гэсэн байна. Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэе.