"Архангайн цагаан идээ" өргөтгөсөн худалдаа болж байна
“Үндэсний сөрөн тэсвэрлэх стратеги” боловсруулж хэрэгжүүлнэ
Фото сурвалжилга: Чанартай, баталгаатай, эх орны үйлдвэрийн бүтээгдэхүүнийг хямд үнээр худалдан авах боломжтой
“Дулаалъя” аянаар гэр хорооллын байшингуудын дулаан алдагдлыг хэмжиж байна
Шавь нарийнхаа хамт зурж, бүтээж суух мөч хамгийн сайхан
МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНД АУДИТ ЯВУУЛАХ ЗААВАР MNS ISO 19011:2020 СТАНДАРТЫН СУРГАЛТ БОЛЖ БАЙНА
Багшлах эрхийн гэрчилгээ олгох сургалтад хамрагдсан эхний 53 иргэн гэрчилгээгээ гардан авлаа
Цагаан сарын баярыг угтсан хүнсний хяналт, шалгалт үргэлжилж байна
Мөсөн дээгүүр зорчихгүй байхыг зөвлөлөө
Б.Өсөхбаяр: Замын хөдөлгөөнд оролцохдоо эгнээ булаацалдаж хэрэлдэх зэрэг зөрчил гарч байна
Хоолны хордлогоос сэрэмжлээрэй
Хуучин оноо үдэж шинэ оноо угтаж албан газар, байгууллагын шинэ жилийн хүлээн авалт, дайллага, цайллага өдөр бүр болж байна.. Энэ баяр ёслолын үед хоол, ямар нэгэн хүнсний бүтээгдэхүүнээс хордох хүмүүсийн тоо нэмэгддэг байна. Тиймээс нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хоол хүнсээр дамжих хордлого, халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөгөө гаргажээ.
- Бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн он, сар, өдрийг шалгах
- Бүтээгдэхүүний хадгалалтын нөхцөл, худалдан борлуулж буй хүний хувийн ариун цэврийг харах
- Түргэн гэмтдэг хүнсийг хөргүүргүй нөхцөлд борлуулж байвал худалдан авахгүй байх
- Лаазалсан, нөөшилсөн, хагас боловсруулсан хүнсний бүтээгдэхүүний бүрэн бүтэн байдал, шошго зэргийг сайтар шалгах
- Хоол идэхээсээ өмнө гараа угааж хэвших
- Жимс ногоог угааж хэрэглэх
Хоол, хүнсээс хордлого авсан тохиолдолд дараах шинж тэмдэг илэрдэг байна.
- Бөөлжих
- Гүйлгэх
- Халуурах
- Бие сулрах
- Чичрүүдэс хүрэх
Хэрэв шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүн худалдаалж байгаатай таарвал 70128012 дугаарын утсанд холбогдон энэ талаар мэдээлэл өгч болох юм.
0 Сэтгэгдэл