Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч сулавтар байна. 2018 оны 12 дугаар сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Нутгийн баруун хагаст үүлшинэ, баруун аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгороор 20-25 градус, Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 17-22 градус, Монгол-Алтайн нуруу, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 11-16 градус, Хангайн нурууны өвөр хэсэг болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна. УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 8-10 градус хүйтэн байна. |
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 18 градус хүйтэн, харьцангуй чийг 76 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө бага зэрэг буурна.