2018.12.17, ДАВАА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 10
ӨВЛИЙН ДУНД ХӨХ ХУЛГАНА САР
ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ ХАРАГЧИН ХОНЬ ӨДӨР
-
Аргын тооллын: 2018.12.17, Даваа гараг
-
Наран ургах шингэх: 08.35-17.03
-
Үс засуулбал: Эрч хүч ихэснэ
-
Барилдлага: Рашаан
-
Шүтэн барилдлага: Авахуй
Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр насны хүч дэлгэрнэ. Эм найруулах, угаал үйлдэх, бэр авах, үс авах, элч зарах, насны авшиг, насны бүтээл хийх зан үйл хийгээд төрөл садан бололцох, худалдаа наймааны үйлнээ сайн. Зүүн нүд татвал хэрүүл, тэмцэл болох, баруун нь бол эд хувцас олох, зүүн чих нь цангинавал зочин ирэх, баруун нь бол гаслан болох, нохой уливал галзуурах, хэрээ гуаглавал ураг садан эндэх, тагнай загатнавал хэн нэгний үхсэнийг сонсох, бие татвал гэнэт зочин ирэх, хөл татвал үхэл болохыг үзэх болой. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой.